Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.19/ Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Эг, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгджээ.
Онги /Арвайхээр/, Хөгшин Орхон, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Балж /Дадал/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Хурх, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-80 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна