Ч:28 ЧИГЛЭЛИЙН ЖОЛООЧ Д.АЗЖАРГАЛ ГАЛААС 30 ОРЧИМ НАСНЫ ЗАЛУУ, АРВААД НАСНЫ ХҮҮ ХОЁРЫГ АВАРЧЭЭ


"Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ цахим хуудастаа жолооч Д.Азжаргал хоёр хүний амь аварсан сайн үйлсийн талаар нийтэлжээ. 

"Эгэл баатар—Даваасүрэнгийн Азжаргал танд баярлалаа!

Өнөө өглөө буюу 2025 оны 3-р сарын 20-ны 8 цагийн орчимд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 3-р хэсгийн жолооч Даваасүрэнгийн Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ. Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байв. Д.Азжаргал нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу?” гэж асуухад дотроос хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

Эр зориг, хүнлэг сэтгэл гарган хоёр хүний амь насыг аварсан Даваасүрэнгийн Азжаргалдаа халуун талархал илэрхийлье!

Галын аюулаас хүний амь насыг аварсан манай жолоочийн баатарлаг үйлдлээр хамт олон нь бахархаж байна. Ийм эх оронч, хүнлэг сэтгэлтэй жолоочид манайд олон байдаг нь бидний үнэт баялаг юм. Эрсдэлтэй нөхцөлд ч бусдын төлөө зориг гаргаж, хүнлэг үйлс бүтээж буйд талархаж байна." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.223
2025/03/20
0
0
Үйлс бүтэж явах болтугай. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.
Хариулах
Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 9 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25