Улаанбурхан өвчний батлагдсан дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 18 болсон талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тухайлбал, өчигдөр шөнө нийслэлд нэг тохиолдол батлагдсан байна. Мөн Өмнөговь аймгаас 12 сорьц хүлээн авснаас 3 тохиолдол батлагдаж, заримд нь шинжилгээ хийгээд явж байна гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас, тухайлбал 24, Эхлэл сургуулиас ирсэн сэжигтэй тохиолдлууд батлагдаж байна гэлээ.
Бага насны хүүхдүүд өвдөж байна, мөн вакцины 1,2 дугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа тул ямар нэг шалтгаанаар хоцорсон бол вакцинд нөхөж хамрагдахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкт халдварын нэг тохиолдол батлагдсан, хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна