УИХ-ын гишүүн Р.Сэддорж түймэрт өртсөн малчдад тусалсан нутгийн дүүгээрээ бахархаж буй талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
Р.Сэддорж "Говьчуудын сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон нутгийн дүүгээрээ бахархаж байна.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Бортээг" багийн залуу малчин, тэмээчин Батжаргалын Бат-Очир, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймрийн улмаас орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд 50 бог мал хандивласан байна.
Эрдэнэт мал сүрэг нь түм түмээр өсөж, буян хишиг нь дэлгэрч явах болтугай." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна