Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тогтоолоор Цагаан сарын баярын өдрүүдийн амралтад зохицуулалт хийсэн бөгөөд гуравдугаар сарын 3-5-ны өдрийг буюу ирэх даваа, мягмар, лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.
Ингэснээр гуравдугаар сарын 6-ны пүрэв гарагт ажил эхэлнэ.
Цагаан сарын амралтын өдөрт шилжүүлсэн ажлын 3 хоногийг 2025 онд багтаан нөхөж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна