Б.БУЯНДЭЛГЭР: ЦАГААН САРЫН 2,3,4-НИЙ ӨДРҮҮДИЙГ НИЙТЭЭР АМРАХ ӨДРҮҮД ГЭЖ ТОДОТГОН ШИЙДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Буяндэлгэр энэ жилийн Цагаан сарын амралтыг шинийн 2.3.4-ний өдрүүдэд "шилжүүлж" болох талаарх өөрийн үзэл бодлоо хууль зүйн үндэслэлийн хамт цахим хуудастаа нийтэлжээ. 

Б.Буяндэлгэр "Сайд Л.Энх-Амгалан танаа

Та “Хөдөлмөрийн тухай хуулинд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна.
Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон.
Энэ үүднээс хуулийг хэрэглэхдээ хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийг батлан гаргаж байсан цаг үе, нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой.
Үүний дотроос тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.
Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй байгаа. Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Энэ нь зөвхөн хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал бөгөөд хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг огтхон ч биш, харин ч хууль тогтоогчийн зорилго, хүсэл зоригийг бататган хэрэгжүүлсэн, ард түмний ашиг сонирхолд нийцсэн, тэдний төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн алхам болох юм.
Таныг хүндэтгэсэн хуульч Б.Буяндэлгэр" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23