"Pearson teacher award 2024" англи хэлний багш нарт зориулсан шилдэг багшийн шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулагдаж, Өмнөговь аймгийн Ханбогд 2 дугаар сургуулийн багш С.Агиймаа гуравдугаар байрт шалгарчээ.
Тэрбээр залуу багш ангилалд өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангасан бол Английн элчин сайдын яамны байранд шагналыг нь гардуулж өгсөн байна.
Pearson олон улсын боловсролын байгууллагын “Teacher Awards-2024" шилдэг багшийн шалгаруулалт нь
Төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулдаг бөгөөд 2024 оны шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс 2 мянга гаруй англи хэлний багш өрсөлдсөн юм. Манай улсаа төлөөлөн англи хэлний 40 шилдэг багш өөр өөрийн төрөлд амжилттай оролцжээ.
Гуравдугаар байр эзэлсэн С.Агиймаа багшид Pеarson төв байгууллагаас 250 фунт стерлингийг мэргэжлийн хөгжлийн сургалтад зарцуулах эрх олгож байгаа бол Ханбогд 2 дугаар сургуулийг Англи хэлний Mondly аппликейшний 500 эрхээр урамшуулж байгаа аж.
Мөн Pеarson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас 1 сая төгрөг болон 300 долларын үнэ бүхий англи хэлний багшийн сургалтын /Нью-Иорк хотын Хантер боловсролын сургуулийн сертификат/ эрхийг олгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна