“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны хоёрдугаар сарын 16-наас 22-ны өдрүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус фестиваль болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү Д.Сүхбаатарын талбайгаас цаг тутамд тусгай автобус үйлчилнэ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Дүнжингарав худалдааны төв рүү нийтийн тээврийн 10 автобус чиглэлийн дагуу иргэдэд үйлчлэх юм.
Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулна.
Мөн үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна