Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөллүүд Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулахаар тус аймгийн удирдлагатай уулзаж, санал солилцжээ.
Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Дархан-Уул аймагт 2023 оны байдлаар тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдгаас 317 нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг бол 209 хүүхэд гэртээ байдаг аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулснаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна