Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах " Эрин эверест интернешнл" сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, маргаашаас /2025.02.10/ төрийн өмчийн статустайгаар хичээлээ эхлүүлнэ.
Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болж байна. Тус сургууль 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна