Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дэргэдэх “ХУРДАН” клубийн сурагчид БНСУ-ын Инчон хотын “Солонгос Энержи Мэргэшсэн Ахлах Сургууль”-д мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдаж байна.
Сурагчид энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын дэвшилтэт технологи, хиймэл оюун, боловсрол, шинжлэх ухааны салбартай танилцан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ тус улсын түүх, соёлтой танилцах юм.
Хөтөлбөрийн эхний хоёр ээлжээр нийт 99 сурагч БНСУ-д амжилттай суралцаад ирсэн бол гуравдугаар ээлжийн сурагчид буюу Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Орхон аймгуудын "Хурдан" клубийн 47 сурагч 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр сургалтад хамрагдахаар хүлгийн жолоо залжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна