Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос Чингис Хаан ОУНБ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Х:19 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай төв зогсоол", Х:20 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар" чиглэл нь зорчигч урсгал багатай байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар Х:19, Х:20 үйлчилгээг өнөөдрөөс /2025.02.04/түр зогсоожээ.
Мөн Офицеруудын ордон -Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул өнөөдрөөс /2025.02.04/ зогсоосон байна. Тэрэлж чиглэлд зорчих иргэд Х:4 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна