Б.БАЯРСАЙХАН: ХАВДРААС ХАМГААЛАХ НЭГ АРГА НЬ КОЛЛАГЕНЫГ БЭХЖҮҮЛЭХ ЮМ


Польшид амьдардаг Бадрахын Баярсайхан эмч хавдраас хэрхэн хамгаалах талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

Б.Баярсайхан "ХАВДРААС ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА

Эрүүл эсэд хүчилтөрөгч 35% дутагдахад тэр эс 48 цагийн дотор хавдрын эс болдог. Хавдрын эс нь хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй харин глюкозыг исэлдүүлж тэжээлээ авдаг, хүчилтөрөгчгүй нөхцөлд амьдарч чаддаг эс байдаг. Хавдрын эс нь зөвхөн хүчиллэг орчинд үүсэж амьдардаг ба шүлтлэг орчинд амьдрах чадваргүй. Организмын рН 6.0 болоход организмд сүүний хүчил болон СО2 ихсэж, хавдрын эс олноор үүсэж идэвхждэг. Хавдрын эсийн митохондри нь ажиллагаагүй болсон байдаг. Хавдрын эс уураг, өөх тосоор хооллодоггүй зөвхөн глюкозоор хооллодог. Хавдрын эсийн бодисын солилцоо нь эрүүл эсийнхээс шал өөр байдаг.
Эдгээрийг Германы биохимич Отто Варбург 100-д жилийн өмнө судалгаагаар баталж 1931 оны Нобелын шагнал хүртсэн байдаг.
Үүнээс хойш эрдэмтэд элгэнд үүсдэг кетон нь хавдрыг хооллодоггүй, ямарч витамин хорт хавдрыг тэжээдэггүй гэдгийг баталсан байдаг. Хавдрын эсийн митохондри нь ажиллагаагүй болсон байдгийн улмаас хавдрын эс нь өөртөө энерги үүсгэдэггүй тул хүйтэн эс байдаг.
Өдөр бүр хавдрын эс үүсэж тэднийг томрохоос нь өмнө дархлааны эсүүд очиж устгаж байдаг. Хавдрын эс үүсээд 2 мм хэмжээтэй болоход тэр эс өөртөө судас үүсгэж цаашид өсөж томрох боломжтой болдог. Судас үүсгэсэн тохиолдолд тэр хавдрын эсүүд хурдан томорч хүрээгээ тэлдэг. Ингээд өөрөөсөө сүүний хүчил ялгаруулж эргэн тойрон байгаа эрүүл эсүүдийг хүчиллэг болгож тэндээс глюкоз авч амьдарч эхэлдэг.
Хавдрын эсүүд өөртөө судас үүсгэхийг нь ангиогенез гэж нэрлэдэг ба энэ асуудлыг 1970-1980-д оны үед Америкийн эрдэмтэн, мэс засалч Judah Folkman анх удаа судалж гаргаж тавьсан байдаг. Хавдрын эс өөртөө судас үүсгэх нь тэр эс хурдан томрох нөхцөлийг нь бүрдүүлдэг ба эсрэгээрээ үүнд нь садаа болбол тэр хавдрын эсийн өсөлтийг нь зогсоож болохыг энэ эрдэмтэн анх удаа баталсан байна. Үүнээс үүдэж зарим хавдрын судсыг нь боох мэс засал үүссэн байдаг.
Хавдрын эс буюу эмгэг эсэд судас үүсгэхийг нь зогсоож чаддаг олон натурал бодисууд байдаг байна. Д-витамин, Е-витамин, С-витамин, Куркумина , Ресвератрол, Кверцетин, Аллицин( сармисанд агуулагддаг), Катехины төрлийн бодисууд (ногоон цайнд агуулагддаг) гэх мэтийн бодисууд хавдрын эсийн ангиогенезийг зогсоож чаддаг болох нь батлагдсан байна. Тиймээс эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж байвал ямар ашигтай нь ойлгомжтой.
Хорт хавдраас хамгаалах бас нэг сайн арга нь коллагеныг бэхжүүлэх арга юм. Хорт хавдрын эсүүд нь хажуудаа байгаа эрүүл эсийн коллагенийг нь гиалуринидаза гэдэг ферментийн тусламжтайгаар хайлуулан тасалж гэмтээдэг. Хавдрын эсээс ялгаруулж байдаг сүүний хүчлийн нөлөөгөөр эргэн тойрны эрүүл эсүүдийг нь хүчиллэг болгодог.
Ингэж коллагенаа тасдуулсан, хүчиллэг болсон эрүүл эс амьдрах чадваргүй болж хавдрын эс болон хувирдаг. Хавдрын үед гардаг хүчтэй өвдөлт нь голдуу коллагенийг таслахад үүсдэг байна. Дотроос юм мэрээд байгаа юм шиг өвдөж байна гэж зарим хүн хэлдэг. Тэгэхээр эрүүл эс тасарч, цоорч байгаа юм чинь аргагүй л юм байна.
Дэлхий дээр хавдрыг судалдаг хэдэн зуун эрдэмтдийн баг байдаг мөртлөө эсийн метастаз буюу хавдар эрүүл эсэд үсэрхийлэхийг судалдаг 100 гаруйхан баг байдаг нь үүнийг маш муу судалдаг гэсэн үг.
Хавдрыг судалдаг эрдэмтэд дандаа хавдрын эсийг үхүүлэх судалгаа хийдэг нь үндсээрээ буруу гэж Академич Болотов хэлсэн байдаг. Хавдрын эсийн эргэн тойрон байдаг эрүүл эсийн коллагенийг нь бэхжүүлээд хавдрын эс цаашид тархаж чадахгүй болгочихвол удахгүй тэр хавдрын эсүүд үхэж эхэлдэг байна. Коллагенийг бэхжүүлэхэд ямарч химийн бодис хэрэггүй, натурал бодисуудаар бэхжүүлж болдог байна.
Хойд Африкийн нутагт амьдардаг нэгэн төрлийн гүрвэлийг(Scincus scincus) хавдраар өвчлүүлэх судалгаа хийгээд өвчлүүлж чадаагүй байна. Тэгээд яагаад өвчлөхгүй байна гээд тэр амьтныг судалсан чинь холбогч эд (коллаген )нь маш хүчтэй хөгжсөн байсан гэнэ. Эсийн хооронд байдаг холбогч эдэд нь гиалурины хүчил ихтэй, маш бат бэх коллагентэй байжээ. Тиймээс суулгасан хавдрын эс нь тэр коллагенийг тасалж эрүүл эсэд нэвтрэн орж чадахгүй байсан байна.
Хавдрын эсээр оролдох шаардлагагүй зөвхөн тархалтыг нь хязгаарлаж хавдрыг эмчилж болно гэж зарим эрдэмтдийн багийнхан үзэж байгаа. Үүнийгээ ч тэд судалгаагаар баталсан байгаа. Хавдрын эм ч гаргасан байгаа.
Тиймээс хавдраас хамгаалах нэг хямд арга нь коллагеныг бэхжүүлэх арга юм. Үүний тулд хамгийн түрүүнд С-витамин хэрэгтэй. С-витамингүй нөхцөлд коллагенийг үүсгэдэг эс болох фибробласт идэвхижиж коллаген, эластин, гиалурины хүчлийг үүсгэж чаддаггүй байна. Судасны хатуурал ч ялгаагүй, судасны хананд коллаген нь тасарч жижиг шарх үүсэж үүн дээр нь холестерин, кальци сууж шархыг нөхсөнийг судасны хатуурал гэдэг. С-витаминаас гадна толгой, шийр, ясны шөл, өндөг, желатин зэрэг коллаген ихтэй зүйлийг өдөр тутамдаа хэрэглэж занших хэрэгтэй. Идсэн хоолноосоо хэрэгтэй бодисоо салгаж авахын тулд хүчтэй хүчиллэг (1,2-3,5рН) ходоодны хүчилтэй байх ёстой. Дайснаа сайн таньж чадвал яаж хамгаалахаа мэдэж болно гэдэг байхаа.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН 02-02-2025 Польш улс" гэсэн байна. 


2
angry
1
care
0
haha
25
liked
4
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.213
2025/05/10
0
0
Б.Баярсайхан эмчээс лавлах зүйл бна.Яаж холбогдох вэ?
Хариулах
202.9.47.2
2025/02/09
0
0
баярлалаа мэдээлэл өгсөнд
Хариулах
202.9.40.128
2025/02/07
0
0
Бодууштай л юм хэлждэээ
Хариулах
202.9.40.167
2025/02/05
0
0
Үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Эмчдээ ажлын амжилт хүсье
Хариулах
Шинэ мэдээ
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 1 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 2 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 2 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 19 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 23 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 23 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12