Монгол Улсын аварга Долгосүрэнгийн Сумъяабазар авга дүү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн 74 дэх ёкозүна болсны дараа авахуулсан зургийг өөрийн цахим хуудастаа оруулжээ.
Д.Сумъяабазар" Мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хошёорюү С.Бямбасүрэн, ах Д.Сугаррагчаа, бэр эгч Р.Нармандах, дүү Д.Сэржбүдээ нарын хамт
2025 оны 1 дүгээр сарын 29-ний 10:00 цаг
Япон Улс, Токио хот, Тацүнами дэвжээ" гэсэн байна.
Ийнхүү Монголын нэгэн гэр бүлээс мэргэжлийн сумогийн хоёр дахь ёкозүна төрж байна. Түүний авга ах алдарт Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозүна юм. Д.Дагвадорж 2003 онд мэргэжлийн сумогийн анхны монгол ёкозүна болж байсан бол С.Бямбасүрэн зургаа дахь монгол ёкозүна болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна