ТӨРИЙН ГУРВЫН ҮГ БА ТҮМНИЙ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ


Шинэ он эхлэхийн өмнөхөн бүгд Төрийн тэргүүнийхээ үгийг сонсоод оргилуун дарсаа "буудуулдаг" нь монголчууд бидний хувьд тогтсон ёс.

Бүх зүйлийн хувьд шинийг бэлгэдэж байгаа учраас эрч хүчтэй үг л хүлээдэг дээ, ихэнх нь. Тийм ч учраас тэр үү энэ жил Ерөнхийлөгчийн үг жаахан сулхан санагдсаныг нуумгүй байна. Ердийн л байдаг зүйлс. Гэхдээ нөгөө талаасаа бид ч бас “цэргийн” хүний чин шулуун үгс, ямар нэгэн “амлалт” ч юм уу хүлээгээд байсан байж болох юм даа.

Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэдэл гэдэг талаас нь харвал мэдээж давгүй. Томсгосон парламент, эмэгтэй гишүүдийн төлөөллөөр Азидаа тэргүүлсэн, эдийн засаг өссөн, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, экспорт түүхэн хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарсан гээд сайхан мэдээллүүдийг дурдсан. Гэхдээ энэ мэдээлэл аль эрт өөр хүмүүсийн амнаас мянгантаа давтагдсан учир тэр үү тийм ч шинэ биш.

Төрийн тэргүүн учраас хэлэлгүй ч яахав дээ гэж бодоод цааш нь бас л нэг юм хүлээгээстэй. Анх удаа алдагдалгүй төсөв баталсан, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн... Ер нь л тоочсон шинжтэй үгнүүд хөвөрнө. Гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүх,  өв соёлоо дэлхийн дахинд сурталчлан таниулсан гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа. Аль нэг айлчлалыг онцолно гэхээр гадаад бодлого талдаа алдаатай харагддаг  байж мэдэх ч байдаг л нэг хуурай үгс үргэлжилсээр...

Шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай. Энэ хэсэг нь арай нэг ирээдүйг харсан шинжтэй таатай сонсогдов.

Ерөөлийн үгс нь сайхан ч гэлээ байдаг л нэг албаны үгс нийлүүлсэн мэндчилгээ. Манай Ерөнхийлөгч уг нь цогтой сон. Цог нь хэлэх үгэндээ туссан байх даа, тэрнээс нь сонсож омогших сон гэсэн хүсэл байсан болоод ч тэр үү нэг л жаахан сэтгэл дундуур үлдэв. Ямар албатай ч биш дээ, эв нэгдлийн л бэлгэдэл шүү дээ гэж зөвтгөн бодоод л шинэ оны оргилуун дарсаа буудуулсан даа.  

УИХ-ын даргын үгийг дараа нь бас сонирхож үзлээ. Монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн гэдэг нь үнэн шүү. Нэг л за ингэнэ ээ гэсэн тас түсхийсэн юм л хайгаад байгаа юм. Спикер бол хурал удирдагч, УИХ бол хууль тогтоодог байгууллага гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ УИХ бол манай төрийн эрх барих дээд байгууллага учир бас л часхийсэн ирээдүйгээ харсан юу байна гэж хайлаа.

Томсгосон 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэнд шинэ хуудас нээсэн, улс төрийн таван нам, хүчнээс бүрдсэн, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь ололт, амжилт юм гэх мэтээр онцолжээ. Тэгэлгүй яахав, энэ бол УИХ-ын даргын хэлэх ёстой үг мөн. Гэхдээ Ерөнхийлөгчийнхтэй тун адилхан бичигдсэн ч юм шиг…

Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. 

Томсгосон парламент иргэний эрхийг их ярьж байгаа нь таатай. Бас хууль эрх зүйн орчноо үүнд чиглүүлнэ ч гээд байгаа. Гэхдээ яагаад ч юм үг нь нэг л жаахан мөлгөр, за нөгөө ярьдаг юмаа л ярьж байна даа гэж бодохоор.

Албаны хэдэн хуурай үгс, яг тодорхой зүйл үгүй. Мэдээж хуулиа батлаад хийгээд харуулах байх л даа. Гэхдээ л шинэ он эхэлж байхад шижигнэсэн үг хэлэхэд яасан юм бол гэсэншүү бодол төрөөд өнгөрөв.  

Ерөнхий сайдын үгийг бас сонслоо. Хийж хэрэгжүүлэх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн учир бас ч гэж тоо баримттай, зорьсон зүйлтэй, сэтгэлд шууд буучих үгтэй юм аа. Мөн л томсгосон парламентын сайн тал, эмэгтэй гишүүдээр Азидаа тэргүүллээ гэдгийг онцолжээ.

Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн  хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа гэх мэтээр хийсэн ажлуудаа тоочжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын үгийг бодвол арай “амьтай” санагдав. Та бид хамтдаа гэдэг үгийг олон дурдсан болохоор ч тэр үү өнгөрсөн онд үнэхээр л бид хамтдаа хийчихсэн ч юм шиг.

Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно. Хувийн хэвшлийнхний хамгийн гол асуудлыг шийдвэрлүүлэх гээд байгаа нь иргэдэд таатай санагдах нь мэдээж. Татвар, нийгмийн даатгалын дарамтаас бага ч болов ангижрах нь дээ гэдэг  бодол олон хүнд төрсөн байх. Гэхдээ хийснийх нь дараа л харахаас, ярьж л байдаг гэсэн хүмүүсийн сэтгэгдэл хөвөрсөн л харагдана лээ.  

Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно. Мега төслүүд гэдэг үг иргэдийн дунд хүчтэй тархаж, бас нэг хөгжих нь үү гэсэн горьдлого байгаа.

Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан. Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье. Хамгийн хүнд асуудал бол энэ. Ерөнхий сайд маань энд тэгсхийгээд илээд өнгөрчихөв үү гэсэн бодол төрлөө. Тийм ч амар шийдэгдчихгүй асуудал учир хийхээр нь л харахаас өөр яах билээ. Гэхдээ л бид ийм үр дүнд хүрнэ ээ гэчихсэн бол тун таатай санагдах байлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай бол зөндөө сонссон учир чих хальт шүргээд л өнгөрөв. Харин  14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ гэдэг бол сонсголонтой л байв. Ер нь тоо баримт тодорхой зорилго л үгийг амьтай болгодог ажээ.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм. Үнэндээ за юу л бол гэж бодогдов. Гэхдээ баялгийн ерөөл гэсэн үг бэлгэшээлтэй санагдаж, шууд буугаад ирж байна.

Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай. Сүржин ч үг юм шиг, нэг талаас.. Эд эс бүхэн нэгдэж, тархи бүхэн улайстал ажиллах гээд л.. Гэхдээ яах вэ, хүлээсэн гал цог минь Ерөнхий сайдын үгэнд илүү их байгаа харагдав. Бас тоо баримт, зорилго зорилт нь ч тод. Нийслэлийн утаа, түгжрэл, тулгамдсан асуудал дээр л харин дутуу..

Төрийн гурван өндөрлөгийн шинэ оноо угтаж хэлсэн үг нэг иймэрхүү. Ингэхэд ард түмэн нь та бүхний хэлэх үгийг хүлээдгийг, ирэх онд ийм юм болох нь гэсэн итгэл найдварын оч сэтгэлдээ гялалзуулахыг хүсдэгийг мэддэг л баймаар. Бас ард түмний сонголт учраас хийх үүрэгтэй ч гэж хардаг. Цаашдаа юу хийхээ хэрхэхээ албаны хуурай үгээр биш тоо баримттай тодорхой хэлж байвал зүгээр мэт санагдана. Бид чинь төрийн гурваасаа л ирэх оны улс эх орны минь хөгжил, дэвшлийн зорилго, чиглэл ямар байхыг мэднэ шүү дээ. Ирэх шинэ жилээр илүү сайхан үг хэлээрэй, дарга нар аа.

                                                                                                            Г.БАРХАСБАДЬ                                                                                               


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, ХОШУУЧ А.ЖАНДАГ 90 НАС… 54 минутын өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД 16 АЙЛЫН ГЭР, БАЙШИН ХАЛИА ТО… 1 цагийн өмнө
ХИЛИЙН СУМДАД БАГИЙН БАГА СУРГУУЛЬ ЖИШИГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНА… 1 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ 2 цагийн өмнө
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ОРОН НУТАГ БОЛОН НИЙСЛЭЛД 6 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ … 2 цагийн өмнө
ХӨСҮТ: МЕТАПНЕВМОВИРУС ГЭДЭГ ШИНЭ ТӨРЛИЙН, АЙМШИГТ ВИРУС БНХАУ-Д ГАРСА… 3 цагийн өмнө
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАН… 3 цагийн өмнө
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧААР ЯАП ВАН ХИЕРДЭН Т… 4 цагийн өмнө
БРАЗИЛЫН ГЭЛЭНМАА 116 НАС 210 ХОНОГТОЙДОО ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН… 5 цагийн өмнө
БУСДЫН СЭТГЭЛД ТАРЬСАН САЙНЫ ҮР УРГАЦАА ЗААВАЛ ӨГДӨГ 5 цагийн өмнө
ОРОН СУУЦЖУУЛАХАД НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТ… 6 цагийн өмнө
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДАРЬГАНГЫН ТАЛ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР ЦА… 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВИЙГ БОГИНО ХУГАЦААН… 23 цагийн өмнө
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ДӨРВӨН ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДЖЭ… 23 цагийн өмнө
БАГАНУУРЫН 50МВТ-ЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 5490 МВт ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖЭЭ Өчигдөр
АСТАЛ, УРТАЛ, НИЙГМИЙГ ДОНСОЛТОЛ БИЧДЭГ ЭГЧИЙН МИНЬ СЭТГЭЛ ДЭНДҮҮ ХАЙЛ… Өчигдөр
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДРОНОКОН-2025 ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖЭЭ Өчигдөр
Т.МӨНХТУНГАЛАГ: ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСЛИЙН 1.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРЛЫГ … Өчигдөр
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ЕСӨН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ Өчигдөр
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Их Уншсан
2025 ОНЫ ЗУРХАЙ -МАТРЫНХНЫ ХУВЬД ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, АМЖИ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙН ОРДЫНХНЫ ТУХАЙД ХУВЬ ХҮНИЙ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ЖИЛ 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ХУВЬД ГҮНЗГИЙ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, АМЖИЛТ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ – МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ШИНЭ ЗАМ ДЭЭР ГАРА… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ОХИНЫ ОРДЫНХНЫ ХУВЬД ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ОНЦГОЙ… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ДОТООД СЭТГЭЛИЙН ӨСӨЛТ, БҮТЭЭЛЧ ХӨГЖ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД БОЛОМЖ, ӨСӨЛТ, АМЖИЛТЫН ЖИЛ 2025/01/01
МАРИА ДОЛОРЕС: РОНАЛДО ААВДАА ЯМАР ХҮН БОЛСНОО ХАРУУЛАХЫГ МАШ ИХ ХҮСДЭ… 2025/01/04
2025 ОНЫ ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХУВИРЧ ӨӨРЧЛӨГДӨХ ЖИЛ 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ҮЙЛ ЯВДАЛ, ӨӨРЧЛӨ… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ӨМНӨ ШИНЭ ХААЛГА НЭЭГДЭЖ, ЖИНХЭНЭ ЧАДАВХЫГ Н… 2025/01/02
НЭГДҮГЭЭР САРЫН 9-НӨӨС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 2025/01/04
АСТАЛ, УРТАЛ, НИЙГМИЙГ ДОНСОЛТОЛ БИЧДЭГ ЭГЧИЙН МИНЬ СЭТГЭЛ ДЭНДҮҮ ХАЙЛ… Өчигдөр
2025 ОНЫ ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВИЙН ӨСӨЛТ, ХАРИЛЦААНЫ ӨӨРЧЛӨЛТИЙН … 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ-ХОНИНЫ ОРДЫНХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖУУДЫН ҮЕ 2024/12/31