ОХУ-ын Москва хотноо 2024 оны 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болсон “РОССИЯ ТУР МОСКВА СУПЕР ФИНАЛ” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, 2 алт, 5 хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-ын жинд ОУХМ Б.Сүхбат , эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам нар түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
Мөн Э.Ариунболд, Б.Эрдэнэбаяр, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар тус тус хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна