У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЖЭЭ


Монголын Үндэсний Паралимпын хороо  энэ долоо хоногт шилдэг тамирчид, дасгалжуулагчид, холбоодоо тодруулсан юм. 

Парис 2024 зуны Паралимпын наадамд манай тамирчид  нэг алтан медаль, гурван мөнгөн медаль авч, түүхэн амжилттай оролцон Монголын ард түмнээ баярлуулсан билээ. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын цуврал тэмцээн, Дэлхийн чансааны олон улсын тэмцээнүүдээс 22 алт, 19 мөнгө,  8 хүрэл, нийт 49 медаль хүртжээ.

Энэ оны Шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпын наадмын Монгол Улсын анхны эмэгтэй аварга Уламбаярын Сүрэнжав тодорсон байна.

Мөн Шилдгийн шилдэг дасгалжуулагчааар  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Наранчимэгийн Эрдэнэбаатар /Таеквондо/ шалгарчээ. 

Монголын Үндэсний Паралимпын хороо 2024 оны шилдгүүдийг танилцуулвал:

  • Шилдэг Залуу тамирчин 2024 – Д.ЖИГМЭД /Пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээний аварга, Залуучуудын Ази тивийн рекорд шинэчлэн тогтоосон/
  • Шилдэг Дасгалжуулагч 2024 – Д.БАТНАСАН /МУГД, ТАЕКВОНДО/
  • Шилдэг Дасгалжуулагч 2024 – Д.БАТТУЛГА /МУГД, ПАУЭРЛИФТИНГ/
  • Шилдэг Дасгалжуулагч 2024 – Д.МАХАШИРИ /МУГД, ХӨНГӨН АТЛЕТИК/
  • Шилдэг Эмэгтэй тамирчин 2024 – Д.СЭЛЭНГЭЭ /ОУХМ, Парис 2024 Паралимпын наадмын Байт харвааны шагналт 4-р байр/
  • Шилдэг Эрэгтэй Тамирчин 2024 – Э.СОДНОМПИЛЖЭЭ /Пауэрлифтингийн МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин/
  • Шилдэг Эрэгтэй Тамирчин 2024 – Г.БОЛОР-ЭРДЭНЭ /Таеквондо, МУ-ын Гавъяат тамирчин/
  • Шилдэг Эрэгтэй Тамирчин 2024 – Ц.БАТТУЛГА /Хөнгөн Атлетик, МУ-ын Гавъяат тамирчин/
  • Шилдэг Холбоо 2024 – МОНГОЛЫН ПАРА ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО
  • МҮПХ-ны Ерөнхийлөгчийн Нэрэмжит Шагнал 2024 – Д.БАТЖАРГАЛ /МҮОНРТВ спортын сэтгүүлч, Паралимпын наадмуудад Монгол Улсын паралимпын багийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан/

Түүнчлэн Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга У.СҮРЭНЖАВ, Паралимпын наадмын анхны багц медальтан Э.СОДНОМПИЛЖЭЭ нарын гаргасан Монгол Улсын спортын түүхэн амжилтуудтай жил болсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 1 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 10 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 10 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 10 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 11 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 11 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08