Бахрейн улсын Манама хотод болж буй Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, “Алтан охин” Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 116 кг өргөж, мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр М.Анхцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой мөнгө, хошой хүрэл, нийт таван медалийн эзэн болж байна
Тус төрөлд БНХАУ-ын тамирчин 123 кг өргөж түрүүлсэн бол БНАСАУ-ын тамирчин 114 кг өргөж хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна