Г.УЛСБОЛД: ХАЙРАН САНХҮҮЖИЛТИЙГ ТОР, АНОНС, ШТОРК, ХООЛ, ЗААЛНЫ ТҮРЭЭС, БРОШУРТ ҮРЭХЭЭ БОЛЬ


Сэтгүүлч Г.Улсболд гадны төсөл олдохоор форум, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, бага хурал зэргийг хийдэг ч тэр нь шийдэлгүй, үр дүнгүй, хайран мөнгө үрсэн зүйл болоод өнгөрдөг үнэн байдлыг өөрийн цахим хуудастаа хөнгөн хийгээд егөөтэй бичжээ. 

Г.Улсболд "Гадны төсөл олдохоор Шангрила, Новотель, Блюскай, Туушингийн аль нэг том заалыг түрээсэлж форум, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, бага хурал мурал хийнэ. Хурал хэсдэг өнөөдүүлийг урина. Урдуур эгнээнийхэн өнөө л хэд. Дундуур эгнээнийхэн ч бас. Ардуур суудал дүүргэх үүрэгтэй ажилтнууд сууна аа. Цөөн хүн хүнтэй танилцах, шинэ юм сонсох ариун зорилготой.

Фанфар явлаа дарга нээлээ, гуйлгын мэндчилгээнүүд хэлүүллээ, хэдэн илгээлт, илтгэл болцгоогоод шийдэлгүй хэлэлцүүлэг. Мессэжгүй. Өдрийн цайнаас өмнө хүн залхаад цөөрөхөөс урьтаж зургаа авахуулна аа, зохион байгуулагчид нь голдоо төслийн санхүүжүүлэгчээ даргатайгаа хийж тал талаас нь шахаж нуруулдаад зургаа даруулна. Энэ их чухал зураг, зөндөө их хүн, дарга оролцуулсан, төрд зөвлөмж өгсөн гэж тайлагнах учраас маааааш чухал.

Төлөөлөгч гэх үү, оролцогч гэх үү хүүхнүүдийн идэвх нь зааланд биш урилгаа сторидох, анонсны урд зураг даруулж постлоход гарна. Удаан уулзаагүй зарим найз суудлаа сольж бөөгнөрөөд гараад үргэлжлүүлэх тухайгаа ярина. Эрчүүд нь хурлын зааландаа унтаа, утсаа ухаастай. 

Энэ муу ер нь хэн болоод гэсэн басамжилсан харцаар тайзны тавилгуудаа хяламхийнэ. Илтгэгч нь цаасаа уншина, нэг бол пресентац нь зүгээр текст, жирийгээд харагдахгүй, уйтгартай, тэрийгээ давтаж уншина, хамтдаа. Тэдний илтгэлийг хаяж гараад бөөгнөрсөн тамхины цэгийнхний яриа нь цохилттой бөгөөд шийдэлтэй.

Заалны тал нь өдрийн буфет, стори, постны дараа цүнх, хувцсаа бариад тонгойгоод гарч одно. Аан тийм, завсарлагаанаар дарга нар, илтгэгчдийг, мэдээж мөнгө гаргасан гадаад байгууллагын суурин төлөөлөгчийг зурагт, сайтын мэдээнд яриа өгүүлнэ. “Гоё болж байна аа, маш чухал юм ярьж байна” гэсхийгээд.

Үдээс хойших хэлэлцүүлэг явна, заал бараг сонсохгүй, дуусахад өвгөчүүд микрофон шүүрч улстөржинө, залхаана. Өөр асуух, үг хэлэх хүн байна уу гээд хөтлөгч залуу асууна, байхгүй л дээ.

Улиг зөвлөмжөө гаргасхийгээд мандат өргөх гэсэн чинь цөөрчихсөн. Батлах гэсэн өөрсдөө үлдчихсэн. Хааж үг хэлэх дарга нь ядарчихсан, орлогчоо юм уу, тамгаа “Чи гар” гээд дохиостой. Тэр нь бантсан маягаар “Энэ хүртэл алтан цагаа зориулж, чилсэн та бүгдэд баярлалаа” гээд хаана. Тэр хүртэл суулгах гэж л оройн буфетыг хамгийн сүүлд тавьдаг нь гарцаагүй. Хурал зохион байгуулалт хийсэн баг Монголд хэрэгтэй юм хийсэн гэдэгтээ нэгэнт итгэлгүй тул “Ашгүй нэг юмны ард гарлаа п” гээд бушуухан тарцгаана, эсвэл стрессээ тайлж караоке орно шдээ.

Шийдэлгүй хурал цуглааныг гадны донор байгууллагын мөнгөөр хийж, хайран санхүүжилтийг байгууллагынхаа нэрийг томоор бичсэн даавуун тор, анонс, шторк, хоол, заалны түрээс, брошурт үрэхээ боль. Цаад санхүүжүүлж байгаа газрын шар нөхөр ч хариуцлагагүй, байгууллагынхаа мөнгийг цацсан болоод хурлын хоол идэж, дурсгалын зураг хайчилж, зочлуулсан гар байдаг. Тэдэнд, бидэнд ч Монголд үлдэх юм, өнөөдөр тулчихсанаа шийдэх сэтгэл алга. Зүгээр л тайланд зориулсан өндөр зардалтай цуглаанд хайран мөнгө үрээд байна.

Одоо нэг юм болох гэж байна. “Дижитал тусгаар тогтнол” гэнэ үү, үнэн сүртэй нэртэй. Наад Батлан хамгаалахын яамныхан чинь лицензгүй оффис программ хэрэглэдэг болохоор мэдээллээ гадагшаа алдаж байсан шд. Хэдэн яам, агентлагийнхандаа лицензтэй программ аваад өгчихвөл худлаа тусгаар тогтнол могтнол гэж сүржигнэхээс илүү эх оронч үйлдэл болох гээд байх юм." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23