2024 оны зуны Олимп, Паралимпын наадмуудад амжилттай оролцсон болон дэлхийн тавцанд эх орныхоо нэрийн дуурсгасан тамирчид, тэдний дасгалжуулагчдад МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор өчигдөр /2024.11.14/ шагнажээ.
“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нарыг шагнасан байна.
Мөн "Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна