УЛААН ЧӨТГӨРҮҮДИЙГ УДИРДАЖ МЭДЭХ РУБЕН АМОРИМ


“Сүүлчийн тоглолт эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл яг шийдчихсэн юм алга” хэмээн Рубен Аморим өчигдөр Португалын цомд “Насьонал де Мадэйра”-г 3:1-ээр хожсон тоглолтын өмнө сэтгүүлчдэд хэлсэн байна. Энэ нь “Спортинг”-ийг орхиж, “Манчестер Юнайтед”-д очих эсэх тухай асуултын хариулт юм.

Гэвч үүний дараахан “Спортинг” албан ёсны мэдэгдэл гаргаж, Рубен Аморим ажлаа өгч буйг зарлалаа. Харин “Манчестер Юнайтед”-ын зүгээс одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Рубен Аморим одоо 39 настай, залуухан дасгалжуулагч. Португалын Лиссабонд төрж өссөн. Хөлбөмбөгчийн замналаа “Белененсеш”-т эхлүүлж, дараа нь “Бэнфика”-д 6 жилийг өнгөрүүлсэн. Төвийн хагас хамгаалагч, баруун хамгаалагч, жигүүрийн хагас хамгаалагч гээд олон байрлалд тоглож чаддаг хөлбөмбөгч байсан. Португалын шигшээд багтан 2010 болон 2014 оны ДАШТ-д оролцсон.
“Бэнфика”-д байх үед дасгалжуулагч Жорже Жезушийн гарааны сонголтыг шүүмжилсний улмаас нэгдүгээр багаас хасагдаж, хоёрдугаар багтай бэлтгэл хийх шийтгэл хүлээсэн. Гэвч хоёрдугаар багтай бэлтгэл хийхгүй гэж “гүрийсэн” тул тэр улиралдаа “Брага” руу зээллэгээр явуулж байсан юм билээ. Зээллэгээс буцаж ирээд “Бэнфика”-тай требл хийсэн.
Гэвч өвдөгний чагтган холбоос тасарсны улмаас 32 настайдаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлжээ. Үүнийхээ дараагаар дасгалжуулагчийн ажилд шимтэж, гуравдугаар дивизионы "Каза Пиа" багт ажиллаад тэндээсээ “Брага”-д очсон байдаг. “Брага”-д очихдоо дасгалжуулагчийн үнэмлэхгүй байсан тул тоглолтын үеэр шууд зааварчилгаа өгөх эрхгүй байлаа. “Брага”-д очмогцоо Португалын цомд түрүүлсэн. 2020 онд түүнийг “Спортинг” 10 сая евро төлж “Брага”-гаас авсанаар Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн дасгалжуулагчдын гуравт жагссан байна.
“Спортинг”-т дөрвөн жил гаруй ажиллахдаа цомд хоёр удаа түрүүлснээс гадна лигтээ мөн хоёр түрүүлсэн, Супер цом гардсан. 19 жилийн хугацаанд аваргын цомд гар хүрээгүй байсан “Спортинг”-ийг эргэн амжилтын замд гаргаж, фанатуудыг нь их баярлуулсан. Ялангуяа лигийнхээ 34 тоглолтын 29-д нь хожиж, аман хүзүүнд орсон “Бэнфика”-гаас 10 оноогоор тасарч түрүүлсэн нь фанатуудыг огшоож, хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татсан юм.
Рубен Аморим англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Өөрийн байр суурин дээр бат зогсдог, хүчтэй сэтгэлзүйтэй хувь хүнд тооцогддог юм байна. Харилцааны хувьд их энгийн чөлөөтэй. Хөлбөмбөгийн тактикийн мэдлэг сайтай гэж үнэлэгддэг ажээ.
Үнэлэгдэхийн тухайд бол түүнийг “Барселона”, “Ливерпүүл”, “Ювентус”, “Байерн Мюнхен” зэрэг клубүүд сонирхож байсан. “Ливерпүүл”-ийн ажлын ярилцлагад хүртэл орсон гэсэн мэдээлэл бий. Гэхдээ 3-4-3 гэсэн загвараар тоглохыг эрхэмлэдгээс нь “Ливерпүүл” болгоомжилсон гэдэг юм билээ. Английн Премьер лигт гурван төвийн хамгаалагчтай энэ загвар тохирох эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн хэрэг. “Вест Хэм”-тэй мөн ярилцлагад орсон. Гэвч өөрөө дараа нь татгалзсан юм билээ. Энэ ярилцлагад орчихоод ирэхдээ “Би алдаа гаргажээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь тэнд очиж уулзах хэрэггүй байж гэсэн утгатай байлаа.
Рубен Аморимыг “Манчестер Сити”-гийн ирээдүйн дасгалжуулагч байх магадлалтай гэх яриа сүүлийн үед газар авсан. Учир нь Чики Бегиристайн энэ улирлыг дуусгаад “Сити”-гийн спортын албаны захирлын ажлаа өгч байгаа. Түүний оронд “Спортинг”-ийн Уго Виана ирэх нь тодорхой болсон. Уго Виана ирэхдээ Рубен Аморимтой хамт ирэх магадлал өндөр гэж байсан юм.
Рубен Аморимын удирдлага дор саяхан “Юнайтед”-ын авсан уругвай хагас хамгаалагч Мануэль Угартэ тоглож байсан. Хэдийгээр хамтдаа ажиллаж үзээгүй ч гэлээ Бруно Фернандеш цагтаа “Спортинг”-ийн ахлагч байснаараа энэ хоёр бас бага зэргийн холбоотой гэж ойлгож болно.
3-4-3 гэсэн загварын тухайд илүү тодруулж ярих юм бол гурван төвийн хамгаалагч+хоёр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч+довтолгоонд идэвхтэй оролцдог хоёр захын хамгаалагч, хоёр довтлох чиглэлийн хагас хамгаалагч +нэг довтлогчтой гэсэн үг. Гэхдээ “Спортинг” өөрөө Португалынхаа лигийн түүхэн хамгийн хүчтэй гурван клубын нэг тул ингэж тоглох боломжтой байдаг. Харин өрсөлдөөн их ширүүн лигт энэ загвар тохирох эсэх нь эргэлзээтэй, их эрсдэлтэй. Тиймээс ч “Ливерпүүл” татгалзсан гэж байгаа.
Ийм л ирээдүйтэй гэгдэж буй, эхний амжилтууддаа хүрчихсэн залуу дасгалжуулагч “Манчестер Юнайтед”-д ирэх эсэх талаар яриа хүчээ аваад байна.                                    

                                                                                                                     Р.ГЭГЭЭ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23