РОДРИ: ҮЛ АНЗААРАГДДАГ ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ИЛ ГАРЛАА!


Францын алдарт France Football сэтгүүл 1956 оноос эхлэн Ballon d`Or буюу “Алтан бөмбөг” шагналыг хувь тоглогчийн амжилт, авъяас чадварыг үнэлэн олгосон түүхтэй.

Коронавирус цар тахлын үеэр улирал нэг удаа тасалдахад тус шагналыг олголгүй өнжсөнөөс бусдаар үргэлж ялагчийг тодруулж ирсэн.

Тэгвэл энэ жил тус шагналыг Испанийн шигшээ болон Английн “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Родри хүртлээ. Испанийн шигшээ энэ жил Европын аварга болсон бол “Манчестер Сити” Английн аваргаар тодорсон. Энэ бүх ялалтад Родри багийнхаа гол цөм, найруулагч нь байсан.

Гэхдээ хөлбөмбөгийн түүхийг харвал том шагналуудыг ихэвчлэн довтлогчид, гоол олон оруулдаг хөлбөмбөгчид хүртдэг. Үүн дээр мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчин, бодлоготой пиар кампанит ажлууд ч нөлөөлдөг.

Тэгвэл Родригийн хувьд сошиалд хаяггүй. Даруухан гэх бүлэгт хамаарах хүмүүсийн магадгүй “хамгийн даруухан” ангилалд багтах нэгэн. Тиймдээ ч тэрбээр баярын үгс хэлэхдээ “Энэ бол Испанийн хөлбөмбөгийн ялалт юм. Шави, Иньеста, Касильяс, Бускетс” нар энэ шагналыг хүртэхээр гавъяа байгуулж, амжилтад хүрсэн хүмүүс ч гэлээ хүртэж чадаагүй. Мөн үл анзаарагддаг хагас хамгаалагчдын хувьд өнөөдөр ил гарсан өдөр боллоо” хэмээн мэдэгджээ.

Испанийн хөлбөмбөгийн ялалт гэх өгүүлбэрийн тухайд бол хамгийн сүүлд 1960 онд Испанийн шигшээ болон “Барселона”-гийн Луис Суарес “Алтан бөмбөг” гардсанаас хойш энэ улсаас тус шагналыг өчигдрийг хүртэл хүртсэн хөлбөмбөгч байгаагүй. Өөрөөр хэлбэл, 64 жил тасарсан шагналыг Родри авч ирлээ.

Родри яг энэ сэдвээр хэдэн сарын өмнө ярилцлага өгөхдөө ярьсан нь өнөөдрийн санал асуулгын дүнд ямар нэгэн нөлөө үзүүлж, Испанийн хөлбөмбөгийг хүндэлж, үнэлэхдээ Родригийн нэрийг “дугуйлсан” хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй юм.

Энэ удаад Родри шалгарна гэдэг бол Европын Аваргыг Аваргуудын лигийн аваргаас илүү өндрөөр үнэлсэн явдал гэж ойлгож болох биз ээ.

Сошиалд байдаггүй тухайгаа Родри ярилцлагадаа ингэж тайлбарласан байдаг.

- Өөрөө сошиалд огт байхгүй юм билээ. Твиттер, инстаграм гээд ер нь хаа ч алга. 2024 он гарчихаад байдаг. Өөр шиг чинь хүний хувьд их хачин санагдлаа. Яагаад ингэдэг юм бэ?

- Энэ бол настай хамаагүй юм л даа. Яагаад гэвэл би багадаа ийм шийдвэр гаргасан. Сошиал ертөнц бий болж эхлэх үед гаргасан шийдвэр маань. Би харьцангуй эрт өөрийн гэсэн бодолтой болж, бусад хүмүүсийг өөртөө, өөрийнхөө амьдралд огт нөлөөлүүлэхгүйгээр хүссэнээрээ, өөрийнхөөрөө амьдраад сурчихсан хүн. Сошиал ертөнц бол бусдын үзэл бодол дээр үндэслээд өөрийн бодлоо дэлгэхэд зориулсан зүйл шиг санагддаг. Ер нь би зайлшгүй хэрэгтэй гэж мэдэрч байгаагүй. Одоо байгаа минь сайхан л байна. Энэ шийдвэр зөвхөн миний хөлбөмбөгчийн замналд бус амьдралд минь зөв нөлөө үзүүлсэн гэж боддог.

- Өөрийнхөөрөө амьдарна гэж яг юуг хэлж байна вэ?

- Хийсвэр орчинд бус харин бодит амьдрал дээр хүмүүстэй танилцаж, харилцаж амьдрахыг хэлж байгаа юм. Эргэн тойрныхон, найз нөхөд, гэр бүлтэйгээ л хамт байх дуртай. Сошиал ертөнцөд сонирхолтой юм олон байдгийг мэднэ. Гэвч танихгүй олон хүнтэй харилцаа холбоотой байна гэдэг надад тохирох, таалагдах зүйл биш. Сошиалын 1000 зурвасаас ганц хүнтэй сайн ярилцахыг би дээр гэж боддог. Хүмүүст хачин сонин санагдана гэдгийг ойлгож байна. Хөлбөмбөг гэдэг олны өмнө байдаг ажил хийдэг хэрнээ ингэнэ гэхээр хачин л санагдана. Гэхдээ илүү тавтай байдаг юм.

- “Түүнд шивээс, элдэв чимэглэл байхгүй. Тэр бол жинхэнэ хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч” гэж Пеп Гвардиола чиний тухай хэлсэн байсан. Энэ нь ямархуу хөлбөмбөгч болохыг чинь тодорхойлж байгаа хэрэг мөн үү?

- Зарим талаараа тийм. Юу хийж байгаа, яаж хийж байгаа нь тэр хүнийг тодорхой хэмжээгээр тодорхойлж байдаг. Маркетинг, сошиал гэх мэт зүйлээр оролддоггүй хүмүүс ажилдаа, амьдралдаа илүү анхаардаг юм шиг санагддаг. Мэдээж, хүн шивээстэй, элдэв янзын гоёл зүүсгэлтэй байж бололгүй яахав. Үүнийг би үгүйсгээгүй шүү /инээв/... хэмээн тэр өгүүлж байсан юм.

Ийнхүү Родри “Алтан бөмбөг”-төн боллоо.

Винисиусийг энэ шагналыг авчихжээ гэх яриа сүүлийн өдрүүдэд хүчээ авсан байлаа. Гэвч ачир дээрээ аман хүзүүнд бичигдэв. Сураг сонсоход, “Реал Мадрид”-ынхан Винисиусийг “Алтан бөмбөг” гардана гээд нислэг захиалчихсан байж. Гэвч Родри шалгарсныг сонсоод нислэгээ цуцалсан ажээ. Бүр бүгдээрээ очоогүй шүү.

Шилдэг дасгалжуулагчаар шалгарсан Карло Анчелотти ч, Оны шилдэг эрэгтэй багаар нэрлэгдсэн “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчдөөс хэн нь ч очсонгүй. Зарим мэдээллээр бол France Football-ийн удирдлагаас гадна “Алтан бөмбөг”-ийг хэн гардахаар болсныг L`Equip-ийн захирал мэдэж байсан л гэнэ. Ямартай ч мэдээллийн нууц задарч, Мадридын клубынхэн эгдүүцсэндээ очсонгүй. Тэд хаанаас дуулсан бэ? гэвэл “Манчестер Сити”-гийнхнээс олж мэдсэн гэх мэдээлэл үзэгдсэн.

“Алтан бөмбөг” бол зөвхөн хувь хөлбөмбөгчийн л шагнал. Үүнд, багийн амжилт чухал уу, эсвэл авъяас чадвар уу, үгүй бол хамгийн олон гоол оруулсан нь шалгарах ёстой юу гэх тал дээр маргаан он жил илжирч ялзартал яригдсаар байдаг. Тиймээс энэ сэдвээр яриа гарсаар байх болно.

Ингээд эцэст нь Родригийн “Алтан бөмбөг”-өө тэвэрчихээд хэлсэн гурван өгүүлбэрээр нийтлэлээ өндөрлүүлье. “Яг над шиг гэмтэл авсан Карвахалийг би дурдмаар байна. Тэр ч гэсэн миний адил энд зогсох гавъяатай. Мөн энд мөдхөн Ямаль зогсох болно”.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 12 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 13 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 18 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 19 цагийн өмнө
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 19 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 20 цагийн өмнө
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 20 цагийн өмнө
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 21 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… Өчигдөр
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… Өчигдөр
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10