БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР


Илүү сонирхолтой ажил олчихно гэсэн итгэлтэйгээр есдүгээр сард би ажлаасаа гарсан юм. 

Гэвч бүх зүйл санасанчлан бүтсэнгүй. Зул сарын баяр хүртэл ердөө долоохон хоног үлдээд байхад би ажилд орж чадаагүй л байлаа. Энд, тэнд цагийн ажил хийж, олсон хөлс байрны мөнгө, хүнсний зардалд л арай чамай хүрнэ.

Дөнгөж наймдугаар ангид сурч байсан охин Лесли маань нэгэн өглөөний цайн дээр “Ээж ээ, та ажилгүй, мөнгөний асуудал ч хүнд байгаа. Надад зул сарын бэлэг авч өгөхгүй байж болно шүү. Харин ажилд оронгуут чинь л онцгой сайхан баярлая.” гэж гайхтал хэлдэг байгаа.  

Баярлалаа, хонгор минь. Сайхан санаа байна гээд би түүнийг тэврэв. Юу юугүй урсан ирэх нулимсаа охиндоо үзүүлэхгүй гэсэндээ ширээн дээрх аяга тавгаа хурдхан шиг хураагаад угаалтуур рүү эргэв. Биеэ хүчлэн барьж, төв царайлан охиноо сургуульд нь хүргэж өгөөд бууж, машины хаалга хаамагц нь мэгшин уйлж гарсан юм.

Ийм сайн охиндоо заавал зул сарын бэлэг авч өгөх ёстой гэж сэтгэлдээ хашгираад надад ердөө л 50 доллар байсан ч болоосой,  бэлэг авахсан гэж залбирав.  

Лесли бид хоёр тэр орой сүм рүү очсон юм. Охин маань найзуудтайгаа уулзаж, харин би насанд хүрэгчдийн суудаг хэсэг рүү зүглэлээ. Бусдын баяр баясгаланг хар гэх мэт заавар сонсох хүсэл ч төрөхгүй, сэтгэл санаа ч найгүй байсан учир гарахаар шиийдэж, хаалган дээр очтол найз Жодитойгоо халз таарчихав.  

Гараас минь барьж “Чи хаачих нь вэ” гэж асууж байна. 

-Гэр рүүгээ гэж би товчхон хариулав.

-Яагаад? гэж тэр гайхширлаа. 

-Зул сарын баяр хичнээн сайхан талаар сонсохыг хүсээгүй учраас гэж би хэллээ. 

-Ойлголоо гээд тэр толгой дохисноо 

-Би ч бас энэ тухай сонсохыг хүсэхгүй байна. Тиймээс хоёулаа өөр тийшээ явах уу. Чи үлдчих, хоёулаа тагтан дээр нуугдаж, Зул сарын баярыг муулцгаая л даа.

 Би зөвшөөрлөө. Бид хоёр яг л ням гаригт хичээл орох болвол гомдоллож, нууцаар үймүүлдэг сургуулийн жаахан охид шиг байлаа. Би Жодигийн гараас хөтлөн дээш гарсан юм. 

Номлол сонсох зуур уур аажмаар намжив. Эцсийн эцэст зул сарын өдөр гацуур модны доор бэлэг байна уу, үгүй юу, ямар хамаатай юм бэ. Ирээдүйн талаарх итгэл найдвар, баяр баясгалан үргэлж л байдаг шүү дээ. Үлдэхийг ятгасанд би Жодид дотроо талархаж байв.

Гарахаар хүрмээ өмсөх зуур Жоди миний гараас барив.

-Үүнийг аваач гээд миний гарт нэг цаас атгуулангаа "Буцааж өгөх хэрэггүй, охиндоо бэлэг авч өгөөрэй" гэж нэмэв.  

Тавин долларын чек. Яг 50 долларынх шүү. Би бүр гайхширч хоцорлоо. Нүд нулимсаар дүүрэв. Тавин доллар гуйж залбирснаа Жодид хэлсэнгүй. Бурхан хүсэлтийг минь биелүүлжээ. Тэнэг миний зүрхнээс гарсан хүслийг тэр сонссон байх нь ээ...

-Гэхдээ би өрөө хэзээ эргүүлж төлж чадахаа мэдэхгүй байна л даа.  

-Буцааж өгөх хэрэггүй гэж Жоди хэлээд хөл дээрээ зогсонгуутаа өөр хэн нэгэнд ийм маягаар туслахгүй юу, тэгээд л болчихно доо гэв.

-Тэгнэ ээ гэж би дуу алдаад Чамд маш их баярлалаа гэж араас нь хурдхан нэмлээ.

Бид чимээгүй доошоо бууцгаав. Гадаа гармагц би түүнийг тэвэрч, баярлалаа гэж дахин хэлээд хоёр тийш салсан юм.

Жодигийн цагаа олсон өгөөмөр зан сэтгэлд минь байсан хүнд ачааг үгүй хийжээ. Баярын сэтгэл зүй намайг нөмрөн авсан юм.

Зул сарын өмнөх орой гэрийн үүдэнд нэгэн хайрцаг тавиастай угтав. Дотор нь том цацагт хяруул, өглөө, өдөр, оройн хоолонд зориулсан олон шим тэжээлтэй зүйлс байлаа. Бас амттан… Хайрцгаас шинэ гоё хүнс амттан гарч ирэх бүрд Лесли баярлан дуу алдана.  Хайрцаг хоосроход ширээ хүнсээр дүүрэв.

-Ийм их хүнсийг бид хаана хийх билээ гэж Лесли асуулаа.

-Бүгдийг нь идэж барахгүй л дээ гэж би  ч зөвшөөрөв.

-Цацагт хяруул нь хөргөгчид ч багтахгүй ш дээ гэж охин дуу алдлаа.

Өөд өөдөөсөө харангуут юу хийхээ шууд ойлгосон юм. Зэрэг шахуу “Бүгдийг нь хүмүүст өгье” гэх үгс амнаас урсан гарлаа.

Ажилгүй, санхүүгийн байдал нь тааруу өнөр өтгөн нэгэн гэр бүлийг бид мэднэ. Хайрцгийг тэр даруй буцаан баглаж, хэрэгцээт зүйлс нэмж, урьд өдөр нь бидэнд ирсэн бүтэн уут амтат чихрийг ч хийлээ.

"Надад нэг санаа байна" гэнгүүтээ Лесли өрөөндөө гүйж ороод хоёр чихмэл, хэдэн баримал, хөлөгт тоглоом тэвэрсээр ирэв.

Хүүхдүүдэд зориулж гэснээ хайрцагны дээд хэсэгт тоглоомуудыг байрлууллаа. Хайрцгийг ороож, олон өнгийн туузаар чимэв. Хоёр талаас нь болгоомжтойгоор өргөн явж,  машинд оруулаад очих газар руугаа зүглэлээ.

-Машинаа жаахан холдуулаад намайг хүлээж байх уу гэж Лесли асуув.

Хэдэн минутын дараа охин амьсгаадан гүйсээр машинд үсрэн орж ирлээ.

-Амжилттай шүү. Би хонх дараад зугтчихсан гээд тэр инээд алдлаа. 

Хайрцаг тэврэн гүйснээ шоолж, харих замын турш инээлдсэн юм. Инээд намжсаны дараа  бусдад бэлэг өгөх ямар сайхан байсан талаар ярилцаад аз жаргалтайгаар орондоо орсон билээ.

Долоохон хоногийн өмнө уйтгартай санагдаж байсан Зул сарын баяраар гацуур модны дор өнгөлөг бэлгүүдийг овоолон тавилаа. Ямар гоё харагдаж байсан гээч. 

Ээж, аавын минь ирүүлсэн эрээвэр хураавар төрөл бүрийн зүйлсээр би охиныхоо Зул сарын баярын бэлгийн оймсыг дүүргэсэн юм. Ээж минь жижиг сажиг эдлэл бүрийг нямбайлан боосон бөгөөд “Зул сарын баяр насанд хүрэгчдийг ч гайхшруулах ёстой” гээд дотор нь юу байгааг надад ч хэлээгүй билээ.

Тийм ээ, ээж ээ. Таны хэлсэн үг юутай зөв, ямар үнэн бэ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 52 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23