Ж.БАТТӨР: БАЙНГА УТСАА УХАХ, ТИК ТОК ҮЗЭХ ЗЭРЭГ НЬ ТӨВЛӨРЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА


МУИС-ийн дэд профессор, доктор Ж.Баттөр цахим хуудастаа маш чухал нэгэн сэдвийг хөнджээ. 

Ж.Баттөр "Оюутнуудаас явцын шалгалт аваад 2 өдөр мэлэрч суулаа.

Оюутнуудын дийлэнх нь хичээлдээ төвлөрөхөө байчихаж.
Утсаа оролдох, лекц дээрээ өөр юм анхаарах, юуг чухал гэж үзэх вэ гэдгээ сайн ялгадаггүй юм шиг санагдлаа.
Гэхдээ нийтлэг хэдэн засчихаж болмоор дутагдлууд байх шиг.

1/ Гүн төвлөрөл гэдгийг суулгамаар байна. Тэр нь тухайн цаг мөчид зааж буй хичээл, эсвэл хийж буй ажилдаа улайрах, төвлөрөх дадал юм. Байнга утсаа ухах, утсаар хүн ярихыг хүлээх, байнга тик ток үзэх зэрэг нь энэ төвлөрөл гэдгийг үгүй хийж байна.

2/ PPT ер нь үр дүнгүй юм байна. Бас л нэг төрлийн дэлгэцийн хоосон маяг. Би бас бусдын жишгээр ППТ бэлдээд лекц ордог. Лав л нэмэртэй санагдаагүй. Төвлөрч сураагүй болохоор ямар ч сайхан лекц үр дүнгүй болж байна.

3/ Бүх багш нар оюутнуудыг жигд шахаж, уйгагүй сурах соёлыг бий болгомоор санагдлаа. Хэт бөөцийлж, цэцэрлэгийн багш шиг аялагдаад байхаар нас биед хүрсэн оюутнууд улам нялцгай, залхуу, хүүхэдлэг болоод тэр нь ахлах курсэд орохоор гол саад болоод байна. Ахмадуудын "Хайр нь дотроо хал нь гаднаа" гэдэг их утга учиртай үг байж. Шахдаг, хал нь гаднаа багш нарыг хамгийн муу багш гэж үзэх хандлагатай болчихож.

4/ Оюутнуудын сурах орчинг бүрдүүлж өгмөөр байна. Гадаадад явж байхад гоё гоё кафе, хооллох газрууд, оюутнуудын уулзах, ярилцах өрөөнүүд хангалттай байдаг. Манай их сургуулиуд бол үнэндээ энэ тал дээр яанадаа л юм байгаа шүү.

5/ Оюутныг яаж идэвхжүүлэх вэ гэдэг дээр ёстой тэр судалгааны хурал, семинар хиймээр байна. Тэгэхгүй бол ер нь багш нь ч оюутан нь ч урагшаа явахаа больж байх шиг байна даа." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 20 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08