“Голден Стэйт Уорриорз” од тоглогч сольж авахыг хичээвч нэг л бүтэлтэй болохгүй байгаа билээ. Карл-Энтони Таунсыг “Миннесота”-гаас авах гэсэн ч дүндээ “Нью Йорк”-т оччихлоо. Мөн Пол Жорж болон Лаур Маркканена нарыг хөөцөлдсөн ч бүтсэнгүй.
Тэгвэл “Уорриорз”-ын Стеф Көрри яагаад удаа дараалан бүтэлгүйтээд буйн учрыг өөрийн өнцгөөс товчхон тайлбарлажээ. "Байгаа зүйлийг бодитоор нь л харцгаая. Ихэнх багууд бидэнд туслахыг хүсэхгүй байгаад гол учир байна" хэмээн Көрри өгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна