ДОМАНТАС САБОНИС: НАМАЙГ ААВТАЙ АДИЛ ГЭХ НЬ СОЛИОРОЛ


Арвидас Сабонис хэмээх 17 настай хүү ЗХУ-ын шигшээ багт Александр Гомельскийгийн удирдлагад тоглож эхэлсэн түүхтэй.

Мэдээж, шууд гарааны тоглогч болчихоогүй ч гэлээ Арвидас Сабонис 1982 оны Дэлхийн цомд шигшээ багаа түрүүлэхэд өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлсэн юм. Харин 4 жилийн дараагаар буюу 1986 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт Югославт хожигдож яваад 91:90-ээр хожиход аль хэдийн багийнхаа лидер болчихсон, хожлын хоёр оноог авсан билээ.

Арвидас Сабонисын үед Литвын “Жальгирис” клуб ЗХУ-ын аваргаар гурван жил дараалан /1985-1987/ шалгарсан нь ЦСКА-гийн ноёрхлыг нураасан гайхамшиг болж байв. Үүний дараагаар Сабонис Сөүлийн олимпын алтан медалийг ЗХУ-ын шигшээ багтай хүртээд Испани руу гарсан юм.

Испанийн “Вальядолид”, “Реал Мадрид”-д зургаан жил тоглосныхоо дараагаар буюу 30 гарсан хойноо сая нэг NBA-д очиж, “Портлэнд Трэйл Блейзерс”-ийн тоглогч болсон. Тэнд долоон улирлыг өнгөрүүлэхдээ дунджаар 12.0 оноо, 7.3 самбар, 2.1 дамжуулалт, 1.1 блок гэсэн үзүүлэлтэд хүрсэн юм.

Арвидас дөрвөн хүүхэдтэй. Гурав нь хүү. Гурван хүүгийнх нь бага буюу Домантас одоо “Сакраменто Кингз”-ийн лидер болчихсон, энэ улиралд үнэхээр сайн тоглож байна. Хоёр ах нь болох Таутвидас, Жигимантас нар мөн аавынхаа мөрөөр сагсанбөмбөгч болохыг зорьсон ч амжилтад хүрээгүй.

Таутвидас 27 настайдаа сагсанбөмбөгчийн замналаа өндөрлүүлсэн бол Жигимантас бүр өсвөр наснаасаа л тоглохоо больжээ. Гэхдээ Арвидас хөвгүүдээсээ багыг нь буюу Домантасыг илүү найдлагатай гэж хэлж байсан нь үнэн гэдгийг одоо харж байна.

Домантас 1996 оны тавдугаар сарын 3-нд Портлэндэд мэндэлсэн. Аав нь тэгэхэд “Портлэнд”-ийн тоглогч байлаа. Ээж нь 1988 оны Вильнюс хотын мисс Ингрида Микелените хэмээх бүсгүй байдаг.

Домантасыг ааваасаа илүү тоглогч гэж хэлэхэд бэрх. Аав нь тамирчны хувьд нас ахисан үедээ NBA-д очсон болохоор ид үедээ яг яаж бужигнуулах байсныг таамаглаж хэлэхэд хэцүү.

Арвидас Сабонисын хүү гэх үг л өөрөө дарамт болж хувирдаг. Хоёр хүү нь энэ дарамтыг давалгүй сагсаас холдсон бол Домантас харин үүнийг хүсэл эрмэлзлэл, эрч хүч болгон ашиглаж чадснаараа амжилтад хүрч яваа.


“Алдартай тамирчны үр хүүхэд, хамаатан садан байна гэдэг зарим хүний хувьд даахад хэцүү ачаа болдог. Хүмүүс чамаас аав шигээ гайхамшигтай тоглохыг хүлээх болно. Тэгээд тэр хэмжээнд нь хүрч тоглож чадахгүй бол бүтэлгүй амьтан гэнэ. Зарим нь бүр “Чи алдартай эцгийнхээ нэр буянаар талбайд гарч байгаа биз дээ!” гэж хашхирдаг. Миний хувьд иймэрхүү хандлагыг ачаа дарамт гэж үздэггүй. Аав маань тоглолт үзэхээр ирэхэд би муу тоглосон нь олон. Гэхдээ миний аав надад итгэдэг юм. Мөн яаж сайн тоглохыг хэлж зааж өгдөг. Жишээ нь намайг урагш цагариг руу дайрч орохдоо дэндүү зөөлөн байна гэдэг. Илүү хатуу ширүүн тулах ёстой гэдэг юм. Тоглолтын хэв маягийн хувьд би ааваасаа өөр гэж боддог. Гэвч хөндлөнгийн хүмүүс болохоор “Яг Арвидас” гэдэг. Усны дусал шиг адилхан байна ч гэх шиг. Үүнийг сонсохоор солиотой юм байх даа гэж хүртэл боддог” хэмээн Домантас инээмсэглэн өгүүлжээ.


Харин Арвидас хүүгийнхээ талаар “Би Домантасаараа их бахархдаг. Гэмтэл бэртэлгүй л байгаасай. Тэгээд сагсанбөмбөгт хамгийн гол нь ажиллах хөдөлмөрлөх л байдаг юм шүү дээ. Ажилла, ажилла, дахиад ажилла. Ердөө зүгээр сууж болохгүй. Ажиллаад л байвал амжилтад хүрэх л болно” хэмээн өгүүлсэн байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 4 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 6 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 9 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 12 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09