Хөндлөнгөөс харахад өтөлж хөгширч яваа ч
Хөгжилтэй сэргэлэн охин дотор минь суудаг
Надаас тэр нэг л зүйлийг хүсдэг
Намайг олигтойхон эвдэж сүйтгээрэй гэдэг
Гаднаас минь харахад залуу гоо хэдий ч
Гайхмаар өтөл эмгэн дотор минь суудаг
Надад тэр нэг л зүйлийг захидаг
Насаараа хүнээрээ яваад дуусна шүү хоёулаа гэдэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна