“Лос-Анжелес Лейкерс”-ийг ирэх улиралд том амжилтад хүрнэ гэж найдан хүлээх хэрэггүй гэж Стэн Ван Ганди мэдэгдлээ.
“Би хувьдаа “Лейкерс”-ийг бүсийнхээ шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг гэж хэлж чадахгүй. Леброн Жэймс одоо 40 настай. Ийм багаас том амжилт хүлээх хэрэггүй.
Жей Жей Редикийн эхний тулгарах том хүндрэл бол энэ их хүлээлт байх болно. Дарвин Хэмд хоёр жил байлаа. Бүсийнхээ финалд ч гарсан. Гэвч түүнийг гаргаад хөөчихлөө. Хэрвээ “Лейкерс” урт хугацааны ажил төлөвлөсөн бол Жей Жей Редик амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тэглээ гээд энэ улиралд 60 хожил авчихна гэж бодохгүй байна. Дасгалжуулагчаас биш тоглогчдоос бүх зүйл эхлээд хамаарна” хэмээн Стэн Ван Ганди өгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна