2022 оны нэгдүгээр сараас хойш гэмтлийн улмаас хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн 26 настай Лонзо Болл улирлын эхнээс тоглохоор төлөвлөж байна.
Үүний тулд улирлын өмнөх гурван тоглолтод оролцохоор тооцоод байгаа ажээ. Бямба гаригт буюу өнөөдөр “Мэмфис”-тэй талбайдаа хийх тоглолтод Лонзо Болл оролцоно гэж тооцсон байна. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар бол маргааш 08:00-д эхлэх юм.
Үүний дараагаар хоёр тоглолтод мөн гараад энэ сарын 23-нд NBA-гийн шинэ улирлын “Чикаго”-гийн эхний тоглолтод бэлэн байхыг зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна