10 ЖИЛ ОЛНЫ НҮДЭНД ӨРТӨӨГҮЙ МИХАЭЛЬ ШУМАХЕР ОХИНЫХОО ХУРИМД ОРОЛЦЖЭЭ


Формула 1-ийн домогт аварга Михаэль Шумахер аймшигтай осолд орсоноос хойш 10 гаруй жил өнгөрчээ. Энэ 10 жилийн хугацаанд Шумахерийн дүр төрхийг гэр бүл, ойр дотныхноос нь өөр хэн ч хараагүй.

Тэгвэл саяхан хувийн эдлэнд нь болсон охиныхоо хуримд Михаэль Шумахер оролцсон тухай мэдээ түглээ. Гэхдээ хуримын зочдын бүх гар утас, гэрэл зургийн аппаратыг хураан авсан тул домогт тамирчны нэг ч зураг хэвлэл болон сошиалаар цацагдсангүй. Шумахер ямархуу байдалтай байгаа талаар ч мэдээлэл гарсангүй. Гагцхүү охиныхоо хуримд оролцсон гэдэг л богино өгүүлбэртэй мэдээ гараад өнгөрлөө.

2013 оны 12 дугаар сарын 29-нд Михаэль Шумахер гэр бүлийнхнийхээ хамт Альпын нуруунд амарч, гулгахаар очсон юм. Тухайн үед 14 настай байсан хүү Микагаа дагуулан Мерибелийн уулнаас цанаар буухаар болсон гэдэг. Шумахер төмөр хүлгээ гайхамшигтай жолооддог шигээ цанаар ч гарамгай гулгана. Ямартаа л Италийн нэгэн уулын цанаар гулгадаг амралтын газар Шумахерийн нэрээр нэрлэж байхав.

Шумахер чаддагтаа эрдэн уулнаас буухдаа олны гулгадаг газраар биш арай өөр чигээр буужээ. Гэвч цас их унасан тул замд нь жижиг жижиг чулуу таарахыг таамагласангүй. Нэгэн чулуунд тээглэн дээш шидэгдээд унахдаа толгойгоороо өөр нэгэн чулууг мөргөж унасан гэдэг. Тархины маш хүнд бэртэл авсан тул хөдөлж, ярьж ч чадахгүй болсон байна. Ослын газар хэдхэн минутын дараагаар аврах ангийнхан нисдэг тэрэгтэй очиж, эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Болсон явдлыг нүдээр харсан хүмүүсийн ярьснаар бол Шумахер ухаан алдаагүй хэрнээ ярьж, хөдөлж чадахгүй байлаа.

Мөрдөн шалгалтын явцад Шумахер уулнаас буухдаа хэт өндөр хурд аваагүйг тогтоожээ. Харин толгойдоо хамгаалах дуулга өмсөөгүй байсан бол чулуу мөргөхдөө шууд газар дээрээ үхэх байв. 2009 онд мотоцнкл унаж яваад осолд орж, хүзүү, толгойгоо гэмтээсэн шарх нь дахин сэдэрч, нэрмээс болжээ.

“Шумахер одоо амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Ийм байдалтай хэдий хугацаанд байх, хэзээ эдгэх талаар хэлэх боломжгүй” хэмээн анхны хагалгааг амжилттай хийсэн эмч Жан-Франсуа Пайен хэлсэн юм. Энэ өдрөөс эхлэн Шумахерийг зөвхөн ойр дотныхон нь л харж, эргэх болсон. Эхнэр Коринна, охин Жин-Мари мөн хүү Мик болон Ferrari-гийн ерөнхий захирал Жан Тодт нар л гэсэн үг.

Шумахерийг хөдөлж, ярьж чадахгүй учир нүдээрээ ойлголцдог болсон гэж Benetton-ий босс Флавио Бриаторегийн эхнэр Элизабетта Грегорачи нэг удаа телевизээр ярьсан бөгөөд эхнэр Коринна нь нөхрөө Испанийн Мальорка дахь эдлэндээ нууцаар аваачиж, харах болсоныг мөн дурдсан юм. Гэхдээ үүнийг гэр бүлийнхэн нь батлаагүй, юу ч дуугараагүй тул үнэн эсэх нь ч тодорхойгүй байлаа.

Ер нь Шумахерийг ямар байдалтай байгааг харах гэсэн хүн олон байв. Нэг хүн номлогчийн хувцас өмсөж, эмнэлэгийн өрөө  рүү орох гэж оролдсон тохиолдол гарч байлаа.

Хэдэн сарын дараа Шумахерийн эрүүл мэндийн дэвтэр, гэрэл зургуудыг нь хулгайлж, хэвлэлд зарах гэсэн тохиолдол гарсан тухай мэдээ үзэгдэх болов. Тэр хулгайчид нь эмнэлгээс Швейцарь руу Шумахерийг гэр бүлийнхнийх нь хамт хүргэсэн нисдэг тэргийн багийнхан ч байж мэдэх тухай яриа дэгдээд амжсан. Франц болон Швейцарийн хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэг дээр маш шуурхай сайн ажиллаж, IP хаягаар нь нэгэнт этгээдийг илрүүлэн баривчлаад түр хугацаанд шоронд хорьжээ. Гэвч маргааш нь шүүхийн танхимд мэдүүлэг өгөх ёстой байсан тэрхүү этгээд өглөө нь өөрийгөө дүүжилж хөнөөсөн байхыг олсон байна. Аль улсын харъяат, хэн гэдэг хүн байсан талаар мэдээлэл огт цацалгүй өнгөрсөн. Гагцхүү тэр хүн ганцаараа тэр хэргийг хийсэн, ямар нэгэн сэтгэлзүйн эмгэггүй байсан гэж л мэдээлсэн юм.

Энэ явдлаас хойш жилийн дараа Шумахерийн “найз” гэх нэгэн нууцаар зураг дараад, түүнийгээ Германы хэвлэлүүдэд 1 сая еврогоор зарсан байна. Гэвч Германы хууль хяналтынхан тэрхүү зургийг нийтэлбэл хувь хүний нууцад халдсанд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн тул өнөөх хэвлэл зургийг нийтлэлгүй, хураалгажээ. Үүнээс хойш Шумахерийн нэг ч зураг бусдын гарт өртөөгүй юм.

Энэ оны эхээр Германы нэгэн хэвлэл Шумахертай ярилцлага хийсэн хэмээн сүржигнэн цацсан ч зүгээр л зохиол болох нь тогтоогдсон.

Шумахерийн сайн найзууд нь хүртэл түүнийг эргэж очъё, уулзая гэдэг ч эхнэр нь огт зөвшөөрдөггүй. Шумахерийн эхнэр Коринна бол морь унаач бүсгүй. Бүр Европын аварга тамирчин. Мөн бизнес хатагтай. Тэр хувийн амьдралдаа хувийн биш хүмүүсийг огт оруулахгүй, нөхрийнхөө тухай нэг ч мэдээллийг өдий хүртэл задруулаагүй.

2021 онд Netflix “Шумахер” хэмээх баримтат кино хийхэд Коринна нөхрийнхөө эрүүл саруул байх үеийг маш их үгүйлэн санадаг тухайгаа ярьсан юм. “Би тэр Михаэлийгаа үргэлж санаж үгүйлдэг. Зөвхөн би ч биш, гэр бүл, хүүхдүүд маань их санадаг. Одоо Михаэль энд байгаа ч гэлээ өөр. Гэхдээ л тэр урьдын адил хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй чигээрээ байгаа. Өдөр бүр ямар гайхамшигтай хүчтэй хүн бэ гэдгээ харуулдаг. Болсон явдалд би хэзээ ч Бурханыг буруутгаж байгаагүй. Энэ бол золгүй явдал. Хүн бүрт тохиолдож болох золгүй явдал. Михаэль шиг ийм хүнтэй тийм явдал тохиолдоно гэж төсөөлж ч байсангүй” гэж Коринна ярьсан.

Гэр бүлийнхнээс нь гадна Шумахерийг байнга эргэдэг ганц хүн бол Ferrari-гийн хуучин удирдлага Жан Тодт. “Би Шумахерийг байнга эргэж очдог. Сардаа 1-2 удаа очдог” гэж Тодт хэлэвч биеийн байдлынх нь талаар асуухад “Би нэг л зүйл хэлж чадна. Тэр тэмцэж байгаа. Харамсалтай нь одоо бидний мэддэг Формула 1-ийн Шумахер биш болсон” гэж хариулдаг юм.

10 жилийн өмнө 14-тэй байсан Мик хүү нь аавтайгаа адилхан нисэгч болсон. “Би шилдгүүдтэй өөрийгөө харьцуулах дуртай. Миний аав бол хамгийн шилдэг нь бас миний шүтээн. Аавтайгаа өөрийгөө харьцуулахдаа жаргалтай байдаг. Аав бид хоёр бие биенийгээ бусдаас арай өөрөөр мэдэрч, ойлголцдог байсан гэж би боддог. Автоспортын мэдрэмжээр гэх юмуу даа. Хэрвээ аавтайгаа энэ сэдвээр ярьж болдог бол янзын сайхан даа гэж би боддог л юм. Аавтайгаа хэдхэн хором тэгж ярилцахын тулд би бүхнээ өгөхөд бэлэн” гэж Мик өгүүлсэн юм.

Харин Михаэль Шумахерийн дүү мөн нисэгч асан Ральф Шумахер жаахан хөндийдүү амьдардаг аж. “Жин-Мари юмуу Миктэй уулзахаар зүрх минь аяндаа инээмсэглэдэг. Бид өөр өөрсдийн замаар яваа. Гэхдээ хэрэгтэй үед зөвлөгөө, тусламж өгөхөд би бэлэн.

Михаэль надаас 7 ах ч гэлээ үргэлж дэргэд минь байж тусалж, нэг ёсондоо дасгалжуулагч минь байсан. Бид хоёр хамтдаа автоспорт дурлаж, донтож өссөн” гэж Ральф Шумахер ярьсан байдаг.

Яагаад гэр бүлийнхэн нь Михаэль Шумахерийн биеийн байдлын талаар мэдээлэл хийж болдоггүй юм бол? гэсэн асуулт бий. Тэгвэл өмгөөлөгч Феликс Даммын өгүүлж буйгаар бол “Нэг мэдээлэл хийчихвэл дараа нь дахин дахин мэдээлэл хийх шаардлага тулгарна” гэж үзсэн тул мэдээлэл хийхгүй байх нь дээр гэж үзсэн байна.

Харин одоо Шумахер охиныхоо хуримд оролцож, хуримын зочдын өмнө гарсан бол түүнийг 10 жил хараагүй, үнэн бодит мэдээ дуулаагүй хүмүүс мөдхөн ямар нэгэн чихэнд чимэгтэй мэдээ сонсож магадгүй гэсэн бяцхан найдлага төрөөд байна.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЛАА 26 минутын өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АСУУДЛЫГ Ш… 51 минутын өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 1360 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2 цагийн өмнө
ГААЛИЙН БАЙЦААГЧААР ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ИРГЭН АШИГ СОНИРХЛЫН ЗӨР… 7 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХУУЛИЙН ТӨСӨЛД ЧАНАРТ СУУРИЛСАН ШАЛГУУРЫГ УР… 9 цагийн өмнө
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАРЫГ УГТ… 10 цагийн өмнө
"БОЛЬШОЙ ТЕАТР"-ЫН ТЭРГҮҮН ГОЦЛООЧИД "ЖИЗЕЛЬ" БАЛЕТЫН ГОЛ ДҮРД БҮЖИГЛЭ… 11 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗАР, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 11 цагийн өмнө
“ФРОНТ ЦЭГМИД-ЭВ НАЙРАМДЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛЛОО Өчигдөр
ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ, ТОГТООЛООР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ БОЛГОСОН У… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ УРИЛГААР ЯЛАЛТЫН 80… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН ОРОЙН НИСЛЭГТЭЭ 25 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 1296 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ БОЛОН ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ХУР ТУНАДАС О… Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ-ТОСОНЦЭНГЭЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААЛ… Өчигдөр
ДУЛААН БАЙШИН АМИНЫ ОРОН СУУЦНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ТӨВ ТАЛБАЙД 7-Н ХҮРТЭ… 2025/05/04
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР МОНГОЛ УЛСЫН ТӨВ ЦЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ЗОРИЛ… 2025/05/04
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 1198 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/05/04
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД ЦЭРГИЙН АНГИЙН … 2025/05/04
АРАВДУГААР БОГД ЭНЭ ӨДӨР МЭНДЭЛЖЭЭ 2025/05/04
Их Уншсан
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/05/01
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 2025/04/26
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/05/01
ТАВДУГААР САРД НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН, ЗҮҮН… 2025/04/27
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/05/01
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 2025/04/27
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/05/01
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/05/01
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР МОНГОЛ УЛСЫН ТӨВ ЦЭГИЙГ ЧИГЛЭН ГҮЙЖ БАЙНА 2025/05/02