Жоэл Эмбиид энэ улирлын хамгийн гол зорилго нь плей-оффт элдэв гэмтэл, зовиургүй эрүүл хүрэх гэж тодорхойлсон байна.
“11-13 кг жин хасаад байна. Гэхдээ үүгээр зогсохгүй ээ. Энэ бол үргэлжлэх үйл явц. Өнгөрсөн улирлын плей-офф дуусмагц би дараагийнхад нь эрүүл хүрэх зорилго тавьсан. Плей-офф эхлэхэд эрүүл, гэмтэлгүй, формдоо орсон байх л чухал.
Тэгэхээр энэ улирлын эхэнд надад өөр зорилго байхгүй. Бүх оддын тоглолт зэрэг тийм чухал биш. Бүх зүйл формдоо бүрэн ороход л чиглэнэ. Сүүлийн хэдэн улирал гэмтэлтэй, зовиуртай тоглолоо. Одоо ч гэсэн биеийн бэлтгэл бүрэн ханаагүй. Гэхдээ багийнхан минь намайг дэмжиж, хамтдаа ажиллаж байна. Ингэж ажиллаж байхад бид плей-оффт сайн тоглох боломж бий” хэмээн Эмбиид өгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна