Леброн Жэймсийн сургуулийн өмсгөл түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу 1.3 сая ам.доллараар зарагдсан байна.
2002 онд өмсөж байсан энэхүү өмсгөлийг сүүлийн таван жилд гурав дахиа дуудлага худалдаанд оруулж буй нь энэ юм.
2019 онд 184 мянган ам.доллар, 2021 онд 512 мянган ам.долларын энэ үнэ хүрсэн бол энэ удаад хувийн цуглуулагч 1.3 сая ам.доллараар худалдан авчээ.
Энэ өмсгөлтэйгээр Леброн Жэймс 2002 оны Sports Illustrated-ийн нүүрэнд гарснаараа улам алдартай. Мөн нэгэн тоглолтод энэ өмсгөлөө өмсөж талбайд гарсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна