МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ 4 ДЭХ ЯЛАЛТАА АВЧ, ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ГЕРМАНД ХОЖИГДОВ


Унгар Улсын Будапешт хотноо 2024 оны есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн Шатрын 45 дахь Олимпиадад Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр өрөгтөө амлагдан тоглосон Испани улсын шигшээ багийг 2.5:1.5 харьцаагаар хожжээ.  

Ингэснээр манай эмэгтэй шигшээ баг Гватемал, Монако, Перу, Испани улсын багуудыг хожиж, 4 дараалан ялалт байгуулав.

Тавдугаар өрөгт манай баг АНУ-ын хүчтэй багтай оноолт тааран эхний ТОП 4-р ширээнд тоглох мөчийг өнөөдөр Монголын цагаар 21:00-с шууд хүлээн авч үзэх боломжтой.  Өмнө нь 2022 оны 44 дэх олимпиадад манай эмэгтэй баг АНУ-ын шигшээг 3:1 харьцаагаар хожиж байсан билээ.  

Шууд дамжуулалтын линк: https://www.chess.com/.../2024-fide-womens-chess.../games

Харин Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дөрөвдүгээр өрөгтөө дэлхийн топ их мастераар ахлуулсан, супер Их мастеруудаар бүрдсэн ХБНГУ-ын шигшээ багт 0.5:3.5 харьцаагаар ялагджээ.

Монгол Улсын залуу аварга, IM М.Амилал нэр төрийн тэнцээ хийж, багтаа хагас оноо авчирсан байна.

Тавдугаар өрөгт манай баг Судан Улсын шигшээг амлан авч оноолт таарчээ.

Өнөөдрийн өргийг Монголын цагаар 21:00-с шууд хүлээн авч үзэх боломжтой.

Шууд дамжуулалтын линк : https://www.chess.com/.../2024-fide-chess-olympiad.../games


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 15 минутын өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01