Мальта улсад болж байгаа "ESL Pro League"-ийн тэмцээний хасагдах шатанд Монгол Улсын ATOX Esports баг ENCE багийг 2:0 харьцаагаар хожжээ.
ATOX Esports хагас шигшээд Бразилын "FURIA Esports" багтай тоглохоор бөгөөд тоглолт өнөөдөр /2024.09.14/ 22:30 цагт эхлэх юм.
ESL Pro League-т анх удаа оролцож буй тус багаас Батболдын "dobu" Ган-Эрдэнэ 89.5 ADR-тай багаа тэргүүлжээ. ATOX Esports-ын тоглогчид бүгд нэмэх үзүүлэлтэй тоглосон бол ENCE-ээс нэмэх үзүүлэлт авсан тоглогч байсангүй.
Тус тэмцээнд Монгол Улсаас анх удаа 2 баг оролцож байгаа бөгөөд ESL Pro League-н Playoffs-т хоёр дахь удаа шалгарсан "The MongolZ"-ын playoffs-ын тоглолт ирэх долоо хоногт эхлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна