Д.АМАРБАЯСГАЛАН: "АЧИТ ИХТ"-ИЙН ОВООЛГО ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧ БАЙХ ЁСТОЙ


Засгийн газрын хуралдаанаас "Ачит Ихт" компанитай холбоотой гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Д.Амарбаясгалан “Засгийн газрын хуралдаанаас  Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүд өглөө.

Үүнд, нэгдүгээрт, “Ачит Ихт” компанийн 34 хувийг  Эрдэнэт үйлдвэр эзэмших хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэл өглөө. “Ачит Ихт" компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүсэж байсан байдаг. 2014 онд байгуулсан гэрээ нь бол 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" эзэмшихээр гарч байсан. Харамсалтай нь 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд, Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийг хүчингүй болгож,  шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд "Ачит Ихт" компанид нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая долларын борлуулалтыг хийсэн байдаг. Үйл ажиллгааны зардал маш бага хэмжээтэй гарсан байдаг. Яагаад гэвэл энэ бол үүсмэл орд, бий болгоход Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая долларыг зарцуулсан  учраас тус ордыг ашиглаад олсон орлого бол зүй ёсоор "Эрдэнэт үйлдвэрт" тодорхой хувь нь шингэж байх  ёстой. 

Хоёрдугаарт, өнгөрсөн 8 жилийн хугацаанд эзэмшиж олох байсан орлого буюу алдагдсан боломж 34 хувьд ногдох ашгийг 8 жилийн хугацаагаар нь нэхэмжлэх үүрэг, чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт өгсөн. 

Гуравдугаарт, 500 орчим сая долларыг зарж бий болгосон үүсмэл орд өөрөө 100 хувь Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн өмч байх ёстой.  Тэгэхээр “Ачит Ихт” компани өмчлөөд байгаа овоолго өөрөө 100 хувь Эрдэнэт үйлдвэрийн өмч байх ёстой. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийг өөрөө судлаад холбогдох шийдвэрийг гаргаж ажиллах үүрэг чиглэл өгсөн.” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2 цагийн өмнө
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 3 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 4 цагийн өмнө
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 18 цагийн өмнө
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 21 цагийн өмнө
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 21 цагийн өмнө
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 23 цагийн өмнө
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … Өчигдөр
МИАТ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
ТБХ:ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… Өчигдөр
СИНГАПУР УЛС НОМ УНШСАН ИРГЭДДЭЭ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ 2026/09/16
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2026/09/04
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 2026/09/04
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07