НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУД СЭТГҮҮЛЧДЭД ЗҮЙ БУСААР ХАНДАЖ БУЙГ ХЭҮК АНХААРУУЛЛАА


ХЭҮК-оос нийтийн албан тушаалтнууд хүний эрх хамгаалагчид болон сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж буй гэж үзэж, анхааруулга гаргасныг бүрэн эхээр нь нийтлэв.

НҮБ-ын Хүний эрх хамгаалагчийн тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шударга шүүмжлэл өрнүүлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг иргэд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүний эрх хамгаалагчид гэж тодорхойлсон.

Сэтгүүлчдийн нийтийн мэдэх эрхийг хангаж мэдээлэл цуглуулах, түгээх үүргээ хэрэгжүүлэх явцад болон Туулын хурдны зам төслийг эсэргүүцсэн, шударга шүүмжлэл өрнүүлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглэсэн дарамт, шахалт, хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаад санаа зовниж байна.

Сүүлийн үед Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдэд зүй бусаар хандах, доромжлох, ялгаварлан гадуурхах, мэргэжлийн хараат бус байдалд нь халдаж “хэн нэгнээс мөнгө авч, аль нэгэн талд үйлчилж байгаа” мэтээр мэдээлэл авах, сурвалжлах үйл ажиллагаанд нь саад учруулах, бодит мэдээлэл өгөхөөс татгалзах, зарим иргэдийн эсрэг олон нийтийг хууль бус үйл ажиллагаа явуулахыг уриалах, жагсаал цуглаан зохион байгуулж иргэдийн орон байр, ажил мэргэжил зэрэг хувийн мэдээллийг задруулж байгаа зэрэг үйлдлүүд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа нь олон нийтийн санаа зовоосон, төрийн байгууллагын үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлсэн үйл явдал болж байна.

Эдгээр үйлдэл нь сэтгүүлчид болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн аюулгүй байдал, хараат бус байдалд халдаж байгаа төдийгүй, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахыг оролдож ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлсэд сөргөөр нөлөөлж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй этгээдийг аливаа дарамт, шахалт, саадгүйгээр ажиллах нөхцөлөөр хангах, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үүргийг төр хүлээж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хүний эрх хамгаалагчдын болон сэтгүүлчдийн хараат бус байдал, мэдээлэл цуглуулах, түгээх үйл ажиллагаанд саад учруулахыг хориглосон зохицуулалтууд тусгагджээ.

Олон улсын болон дотоодын хууль тогтоомжийн дагуу төр нь хүний эрх хамгаалагчид,сэтгүүлчдийн эсрэг аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шуурхай, хараат бусаар шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох, хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, үзэл бодлоо илэрхийлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөөг дэмжих таатай орчин бүрдүүлэх үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж байна.

Иймд Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд үзэл бодлоо илэрхийлж байгаа хүний эрх хамгаалагчид болон сэтгүүлчдийн хууль ёсны үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж нийтийн мэдэх эрхийг хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэдийн эрхийн ханган дэмжлэг үзүүлэхийг анхааруулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 12 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЛЭГЭЭР ХАНГАХ ЧАДВАРЫ… 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11