Биеийн тамирын хичээл дээр хүүхдүүдийг хоёр, хоёроор нь сургууль тойруулж уралдуулж байлаа.
Би ангийнхаа Болдоотой таарч уралдах болов. Болдоо бол хөдөлгөөнтэй хүүхэд. Би угаасаа гүйцэхгүй дээ л гэж бодож байв.
Замын голд хүртэл зэрэгцээд гүйлээ. Би цуцаж эхэллээ. Тэртэй тэргүй гүйцэхгүй юм чинь гэж би хурдаа саагаад араас нь хоцроод барианд орлоо.
Харин дараа нь Болдоо над дээр ирснээ "Би яг хоцрох гэж байсан ш дээ. Чи яагаад гэнэт гүйхээ больчихсон бэ. Тэгээгүй бол чи түрүүлэх байсан ш дээ" гэж билээ.
Адилхан л ядарч байгаа ш дээ. Ялахад жоохоон жоохон тэвчээр дутаж дээ гэж би бодож билээ...
Р.ЛХАГВА-ОЧИР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна