Т.ДҮҮРЭН: СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ЯРУУ НАЙРАГЧ З.ТҮМЭНЖАРГАЛЫН БҮТЭЭЛИЙГ АШИГЛАДАГ УРАН БҮТЭЭЛЧИД БҮРТГЭЛД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн мастер, нэрт зохиолч, сэтгүүлч Загдын Түмэнжаргалын хүү Т.Дүүрэн аавынхаа бүтээлүүдийн оюуны өмчийн асуудлаар Уриалга- Мэдэгдэл гаргасныг нийтэлж байна.

УРИАЛГА – МЭДЭГДЭЛ

Оюуны өмчийн харилцаа нь улс орны хөгжил, нийгмийн төлөвшил, эдийн засгийн дэвшилд онцгой үүрэгтэйг бүгд мэднэ. Оюуны өмчийн хөгжил нь зөвхөн урлаг соёлоор хязгаарлагдахгүй, iT мэдээллийн технологи, Ai хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн салбарт чухал ач холбогдолтой юм.

Бид шинэ түвшинд гарч дэлхийтэй нийцэхгүй бол гадаад улсуудаас монгол хүний оюуны хөдөлмөрийг зүй бусаар ашиглах үзэгдэл улам ихсэж байна. Энэ нь бүтээгч авьяастнууд шантарч цөхрөх, шинэ залуу авьяастнууд бүтээн туурвиж, гэгээрүүлэхээс дайжиж амьдралын шаардлагаар зөвхөн гүйцэтгэн баясгах чиглэлд анхаарах нь нэмэгдэх нөхцөлд хүргэж байна. Улмаар эл нөхцөл байдал нь уран бүтээлийн өрсөлдөөн, чанар буурах, соёлын доройтолд хүрэх эрсдэлийг бий болгож байгаа юм.

Оюуны өмчийг хүндлэх үзэл соёлын салбараас эхлэх ёстой.

“Зохиогчийн эрхийн тухай” хуульд заасны дагуу Үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Хамтын удирдлагын байгууллага болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг - МОSCAP-аас уран бүтээлийн бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлж, Дэлхий даяар зохиогчдын эрхийг хамгаалж, ашиг сонирхлыг нь дэмждэг тэргүүлэгч байгууллага болох CISAC - International Confederation of Societies of Authors and Composers-ийн бүртгэлийн нэгдсэн системд оруулах ажлыг хэрэгжүүлж байна.

Соён гэгээрүүлэгч яруу найрагч Загдын Түмэнжаргалын уран бүтээлийн бүртгэлийг олон улсын стандартаар шинэчилж байгаа болно. Энэ ажлын хүрээнд З.Түмэнжаргалын бүтээлийг өөрийн урын сандаа ашигладаг уран бүтээлчид Та бүхнийг зохиогчийн эрхийг нь албан ёсоор (2018, 2024 онуудын 10211, 9871, 9872... зэрэг гэрчилгээгээр) эзэмшдэг гэр бүлийнх нь төлөөлөлтэй хамтран ажиллаж, бүртгэлд хамрагдахыг уриалж байна.

Энэхүү алхам нь урлаг соёлын салбараа хөгжүүлэн хамгаалах их үйлсийн эхлэл бөгөөд Та бүхний ирээдүйдээ оруулах хувь нэмэр болно.

Эхний ээлжинд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг – МОSCAP-ийн бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн дараах 50 дууны бүтээлийг танилцуулж байна.

Жич: Зохиогчийн эрхийг дээдэлж, тодорхой хугацаанд бүртгэлд хамрагдаагүй уран бүтээлчидтэй ирээдүйд хамтран ажиллах боломж хязгаарлагдах болохыг анхаарна уу!

Холбоо барих: Түмэнжаргалын Дүүрэн
И-мэйл: duurent@yahoo.com
Утас: 86539150

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛийн идэвхтэй дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй бүртгэл



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 11 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 8 минутын өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 15 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 15 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 16 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 17 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 19 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 21 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 23 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11