Хүний эрхийн Үндэсний Комисс Хангайн бүсийн уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Орхон аймагт зохион байгуулагдаж буй Хангайн бүсийн хурдан морины уралдаан хөтөлбөрийн дагуу өглөө 7 цагт Азарга гарч, Их нас, Соёолон насны хурдан морьд уралдах байсан боловч Булган аймгийн Бугат сумын нутагт хур бороо ихтэй, морин уралдааны зам усархаг байгаа тул азарга насны морьд гарааны зурхай хүрэх замаасаа буцжээ.
Хурдан морины комисс, Төв наадмын комисс, аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр 12 цаг 30 минутад өргөтгөсөн хурал хийж, хөтөлбөрийн дагуу хурдан морины уралдаан явуулах эсэх талаар нэгдсэн шийдвэр гаргахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна