Өнөөдөр Парисын зуны олимпын наадмын сагсанбөмбөгийн талбайд АНУ-ын шигшээ баг Сербитэй тулах болно. Спорт сонирхогчдын сонирхлыг гойд татаж буй энэ тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Леброн Жэймс ийн өгүүлжээ.
“NBA бол Олимпын наадмаас их өөр. Олимпын төрлөөр зүйрлэж хэлбэл, NBA бол марафон юм. Харин Олимпын наадам бол ойрын зайн гүйлт. Мэжик Жонсон, Усэйн Болт нарынхтай төстэй тоглолт гэх юмуу даа. Жинхэнэ тоглолт одоо л эхэлнэ. Тиймээс бид бэлэн байх ёстой. Бэлэн ч байх болно” хэмээн Леброн Жэймс өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна