Жил бүрийн гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Эдгээр өдрүүдэд иргэд бүх музейг үнэгүй үзэх боломжтой болдог.
Тэгвэл энэ жил Соёлын яам гуравдугаар сарын 1-7-ны өдрийг "Музейн нээлттэй өдрүүд" болгон зарлалаа. Энэ хүрээнд иргэдэд долоо хоногийн турш бүх музейг үнэгүй үзэх эрх нээгдэж буй юм. Үнэгүй үзэх музейд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей багтана.
Дашрамд дурдахад 0-16 насны хүүхэд хэзээ ч музейг үнэгүй үзэх эрхтэй байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна