СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-12.07/

Admin
1 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-2025.12.07/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна. 

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Ерөнхий сайд Г.Занданшатар  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар Бага хурлын гол үйл ажиллагааг зохион байгуулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан юм.

НҮБ уг хурлыг задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгосон, инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн гэж холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөв.

Авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хүйтний эрч буурсны дараа буюу 2026 оны гуравдугаар сараас эхлэн үндсэн бүтээн байгуулалтууд өрнөх юм.

МАЛЧИН МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЦӨЛЖИЛТИЙН СҮҮДРИЙГ ДЭЛХИЙД ДУУЛГАЛАА

Бүгд Найрамдах Панам улсад болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Хэрэгжилтийг хангах хорооны 23 дугаар хурал /CRIC23/-д COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцууллаа .

Энэ нь  Риогийн гурван конвенц буюу уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын тулгуур чиглэлийг уялдуулан, нэгдсэн байдлаар авч үзэж, хэрэгжилтийг хянах хурал юм.

Тус хурлын үеэр Ажлын албаны дарга Д.Батмөнх Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын явц, хүлээгдэж буй гол үр дүн, олон улсын ач холбогдлын талаар танилцуулга хийж, цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хурлын онцгой нэгэн зочин нь Монголын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Б.Орхон байсан юм. Тэрбээр нүүдлийн мал аж ахуйд цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол амьдралд нь хэрхэн тусаж, ямар бэрхшээл, хүндрэл үүсэж байгаа талаар ярьж, монгол малчдын дуу хоолойг дэлхийд дуулгалаа.  

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг нь тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагналаа.

Монголдоо төдийгүй дэлхийд эхний аравт ордог том экосистемийг бүхэлд нь хамгаалалтад авсан тус захиргааны хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистемтэй амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд ач холбогдол бүхий онцгой газар нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдлыг үнэлэн ийнхүү шагнажээ.

Энэ нь дэлхийн 197 орны 10000 гаруй төлөөлөгч хуран чуулах гэж буй COP17 бага хурлын өмнө Монгол Улсын төр, засаг байгаль орчныг хамгаалах чиглэлд онцгой анхаарал тавьж буйг тод томруун харуулсан тун чухал, том үйл явдал байлаа.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллав.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд шинэ шатанд гаргах үндсэн зорилготой уулзалтад төр засгийн болон төсөл, хөтөлбөр, олон улсын иргэний нийгмийн байгууллагууд оролцсон бөгөөд тэдний хэлэлцсэн асуудлын төвд COP17 бага хурал зүй ёсоор багтсан юм.

ДЭД ХОРООДЫН ХУРАЛДААНУУД БОЛОВ

COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны  Ногоон бүс хариуцсан дэд хорооны гуравдугаар хуралдаан 12 дугаар сарын 3-ны өдөр болж, "Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталж, цаг үеийн асуудал болон цаашид анхаарах ажлуудаа тодорхойлж, санал солилцлоо.

Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийн уялдааг хангаж, мөн сайн туршлага, төсөл, технологи, инновацыг таниулах, Монголын өв соёл уламжлалыг сурталчлах зэрэгт тус дэд хороо онцгой анхаарч ажиллаж байна.

Зам тээвэр, логистикийн асуудал хариуцсан дэд хорооны хоёрдугаар хуралдаан болж,  гишүүн байгууллагууд чиглэл бүрээр салбар штаб байгуулан 2026 оны төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлуудаа хурдан, оновчтой зохион байгуулах, бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаар боллоо.

Мөн хурлын оролцогчдыг тээвэрлэх ажлыг зохион байгуулахад хувийн хэвшлүүдийн оролцоог дэмжин ажиллах, тээврийн хэрэгслүүдийн чиглэл, зогсоолын байршил, цагийн хуваарь зэргийг цахим системд нэгтгэх талаар санал солилцов.

COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-ЫН ҮЕЭР ӨРГӨТГӨЛӨӨ

COP17  бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх "Nature Summit 2025" арга хэмжээний нээлтийн индэрт үг хэлж, Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулав.

-Бэлчээрийн экосистем болон тогтвортой мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ,

-Усны нөөцийн тогтвортой менежмент ба газар-усны нэгдсэн уялдаа,

-Байгальд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц гэсэн 3 чиглэлээр олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг онцолсон юм.

Улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний уг чуулганд оролцох нь COP 17 бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдоход чухал алхам боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 1 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 1 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 1 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… 6 цагийн өмнө
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 6 цагийн өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 7 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 8 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 22 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… Өчигдөр
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 2025/12/06
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО 2025/12/06
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25