Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монголын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил Вразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгууллаа.
Монгол Улсын тамирчин Б.Энх-Оргил өмнө нь холимог тулаанаар 16 тулаан хийж, 13 ялалт (3 КО), 3 ялагдалтай байсан бөгөөд тэрбээр гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хангажээ.
Харин түүний өрсөлдөгч 2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио Де Андраде нь энэ жил 28 настай, кикбокс, маутай суурьтай, кикбоксоор 24 тулаан хийж, 20 ялалт (7 КО), 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО), гурван ялагдалтай тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна