Билгийн тооллийн өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 10-н буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 7-н хүртэл долоо хоногийн өдрийн турш Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Идгаа Чойнзинлин дацанд Лүйжингийн их ерөөл айлтгах томоохон буян номын хурал боллоо.
Бурхан багшийн шашны үргэлжлэл Мажиглавдонмаа, Богд Зонхава тэргүүтэй дээдэс лам нараар дамжиж 9-р Богд Жэвзүндамба хутагтаас нийтэд машид дэлгэрүүлсэн Гэлүгвийн ёсны Жод лүйжингийн их ерөөл, номын хуримд сүсэгтэн олон өргөн оролцжээ.




Лүйжингийн их ерөөлийг Одсэр Ринбүүчий тэргүүтэй 200 гаруй лам айлдаж байгаа бөгөөд найман сартай балчраас наян настай буурлууд оролцсон тус хурал өнөөдөр /2025.12.07/ өндөрлөнө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна