The MongolZ багийн гол тоглогч Senzu сэлгээнд суусны дараа чухам юунаас болсон талаар зөвхөн монголчууд бид ч төдийгүй цахим спорт сонирхогчид дэлхий даяар "чих тавьсан".
Senzu "ам нээжээ".The MongolZ CS2 багийн бүрэлдэхүүнээ өөрчилснөөс хойших анхны тэмцээн болох IEM Chengdu 2025 тэмцээний баримтат киногоо youtube-д байршуулжээ.
Тус кинонд Senzu өөрийнхөө талаар ярьсан байна.

Senzu "Өөрийнхөө зүгээс жижигхэн тайлбар хүргэхэд тал талаасаа аргумент гаргаад асуудал үүсгээгүй, хоорондоо ярилцаж байгаад хамгийн тухтай шийдвэрийг гаргасан. Энэ баг намайг аваагүй бол би өөрийгөө хэн ч биш гэж боддог. Хүмүүс намайг гараад явангуут эсрэг тал болгох гээд байгаа, тийм биш. Миний хоёр дахь гэр бүл шиг хүмүүс, цаашдаа ч тийм байна. Хүмүүсийг буруу ойлголт битгий аваасай гэж бодож байна. Өөртөө цаг гаргавал гоё юм байна. Тоглож тоглож байгаад гэнэт тоглохгүй болсон чинь жаахан уйддаг л юм байна. Сэтгэл зүйн тал дээрээ л анхааръя гэж бодож байгаа. Аль болох өөрийгөө хайрлаад, өөрийгөө уучилж сурвал гоё л юм байна. Өнөөдөр намайг хараалаа гээд "энэ намайг ингээд хараасан би юун дээр буруу тоглочихлоо" гэж бодохгүй, урдахаа хийгээд л явбал, бие сэтгэлд амар юм билээ, өөрийгөө зовоогоод байхгүй.
Би Азийн номер 1 багт нь ороод л явсан ш дээ. Би гэнэт ингээд гараад явангуут тэр баг муудна гэж ер нь байхгүй ээ. Яг ингээд гэртээ суугаад л тэр хэдийнхээ тоглолтыг үзэх аймаар гоё л байсан. Яагаад хүмүүс дурлаж үзээд байдгийг нь ойлгоод л.. Би чинь яг өөрөө тэнд нь очоод тоглодог мөртлөө тоглолтдоо л анхаараад бусад зүйлийг нэг их анзаардаггүй. Ер нь аймаар их зориг, сахилга бат, тайван байдал шаардана. Ер нь бас хүмүүсийн нүдээр амархан харагддаг шиг юм байдаггүй л гэж боддог ш дээ." гэж ярьжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна