“Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 2017 оны дэлхийн аварга, МУГТ Пүрэвдоржийн Орхон хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болов.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Африк тивийн гурван удаагийн аварга, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволиг хүнд барилдааны эцэст 6:5-аар ялсан юм.
2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медаль, манай баг тамирчид нийт 4 медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна