“Загреб-2025” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Тогтохын Алтжин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европ тивийн аварга Анастасия Сиделниковаг хүнд барилдааны эцэст 6:4-өөр хожиж, хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр манай баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна