Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ есдүгээр сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Гүйлт 5, 10, 21, 42 км-ийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1500 м-ийн, тэргэнцэртэй иргэдийн 1500м-ийн гүйлт зэрэг төрлүүдээр зохион байгуулагдана. ,
10км, 21км, 42км зайн, энгийн болон пара төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний 3 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай.
5км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгоно.
“Итгэл, найдвар, боломж” марафоны бүх зай төрөлд оролцсон хүн бүрт гүйлтийн финишер медаль, батламж гардуулах юм. 21км болон 42км зайн оролцогч нарын бүртгэлийн хураамжинд эд зүйлсээ хийж хадгалуулах уут, марафоны цамц нэмэлт төлбөргүй багтсан болно.
Оюутан 5км гүйлтэд оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байранд медаль батламж, ивээн тэтгэгчийн шагналтай.
Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна