Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2 харьцаагаар ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Т.Тулга барилдааны явцад 2:0-ээр тэргүүлж яваад хоёр оноо алдаж, бүхэл онооны чанараар хожигдож эхэлсэн ч Харин үүнээс хойш нягт барилдаж, гурван оноо дараалан авснаар 5:2-оор ялалт байгуулсан юм.
Т.Тулга алтан медалийн төлөө Японы бөх, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитай барилдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна