Их Британийн Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин А.Баттулга Испанийн Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангав.
А.Баттулга шүүгчдийн 3:1 саналаар ялалт байгуулж, сайхан амжилт үзүүллээ.
Тэрбээр маргааш /2025.09.13/ орой Японы тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Одоогоос 16 жилийн өмнөх энэ өдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Сэрдамба Итали улсын Милан хотод болсон боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын боксын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэж байсан билээ. Ийм сайхан түүхэн өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө хүч үзэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна